Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Азжаргалын санаачилгаар хэрэгжиж буй “Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЕБС-ийн 11-р ангийн сурагчдад зориулсан “IELTS-100” хөтөлбөрт 104 сурагч суралцжээ.
Эдгээр сурагчдаас 7,5 оноог 15 сурагч, 8 оноог 4 сурагч, 8,5 оноог 1 сурагч авч, нийт 20 сурагч Ielts-ийн шалгалтад тэнцжээ.
Өнөөдөр /2025.11.04/ 8,0 оноо авсан 19-р сургуулийн 12-р ангийн сурагч Н.Аминад аймгийн Засаг дарга баяр хүргэж, зөөврийн компьютер бэлэглэжээ.
Сэтгэгдэл үлдээх