“Тугалтай үхэр зарна" гэх зарын дагуу 15 сая төгрөг залилуулжээ

.Graph
2025-11-04

Энэ оны 9 сарын 29-ний өдөр Дорноговь аймагт нэг иргэн ““Тугалтай үхэр зарна” гэх фэйсбүүк зарын дагуу холбогдож, 26 тооны үхэр худалдаж авахаар нийт 15,000,000 төгрөгөөр залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Сүүлийн үед өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой залилагч этгээдүүдийн арга улам нарийсаж, цахим орчныг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, хохирол учруулах тохиолдол нэмэгдсээр байна.

Тодруулбал залилагч этгээд иргэд рүү хуурамч фэйсбүүк хаягаас хандан бодит мэт зураг, бичлэг илгээн итгэл үнэмшил төрүүлэн, хөдөө орон нутгаас ачиж явуулна, машин хөдөлсөн, тээврийн зардал, урьдчилгаа шилжүүлээрэй гэх зэргээр иргэдийг залилан мэхэлж байна.

Иймд иргэн та бүхэн дараах зүйлийг анхаараарай.

  • Мал, эд хөрөнгө худалдан авахдаа тухайн барааг биечлэн харалгүйгээр урьдчилгаа, мөнгө шилжүүлэхгүй байх.
  • Танихгүй этгээдтэй бэлэн мөнгө болон банкны гүйлгээ хийхээс зайлсхийх
  • Урьдчилгаа, зардал мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe