Намрын чуулган үргэлжилж байна.
УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан 95 дугаар тогтоол болон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье” гэсэн буруу томьёоллоор санал хураасан нь Үндсэн хууль зөрсөн хэмээн мөн сарын 22-ны Цэцийн Их суудлын хуралдаанаар дүгнэсэн.
Улмаар Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дэд даргыг тус албан тушаалаас чөлөөлөх, УИХ-аас эгүүлэн татах эсэх асуудал хөндөгдөж байна.
МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх шийдвэр гарсан бол АН-ын бүлэг түүнийг эгүүлэх татах ёстой хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа юм.
Учир нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.3-т “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” хэмээн заасан.
Мөн 9.4-т “...9.3-т заасан гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүн саналаа нууцаар гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно” хэмээсэн.
Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хороо одоог хүртэл эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцээгүй байна.
Харин өнөөдрийн нэгдсэн хуралдааны товд,
Мөн тов ёсоор Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 30-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэнэ.
Сэтгэгдэл үлдээх