Дэвид Бекхэм Их Британийн хүлэг баатрын хэргэм цол хүртлээ

Д.Халиунаа
2025-11-05

Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхемийн спорт болон буяны үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Их Британийн Хаан III Чарльз Төрийн дээд хүндэт шагнал болох “Knighthood” буюу хүлэг баатрын хэргэм цол олголоо.

Ёслолын үйл ажилаагаа өчигдөр буюу мягмар гарагт Виндзорын ордонд болж өндөрлөлөө.

Тэрбээр өдгөө 50 настай бөгөөд гурван хүүхдийн аав юм. Девид Бекхем хамгийн анх 1996 онд Английн шигшээ багт тоглож эхэлсэн бөгөөд улсдаа нийт 115 тоглолт хийж гайхалтай амжилт үзүүлж, 2013 онд зодог тайлсан байдаг. Түүнээс хойш загварын салбарт хүч үзэж, амжилттай яваа нэгэн. Түүнчлэн 2005 оноос хойш НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр ажиллаж байгаа ба 2024 онд Хаан III Чарльзын боловсролын хөтөлбөрийг дэмжигч The King’s Foundation сангийн элчээр томилогджээ.

Тэрбээр, энэ оны зургаадугаар сард энэхүү шагналыг авах жагсаалтад орсон бөгөөд ийнхүү албан ёсоор хэргэмээ хүртэж, нэрийнхээ урд "Sir" цолтой боллоо. Түүний гэргий ‘Spice Girl’ хамтлагийн дуучин байсан бөгөөд хувцас загварын салбарын бизнес эрхлэгч юм. Хосууд 1999 онд сүй тавьж, 2001 онд гэрлэсэн байдаг. Тэд Их Британийн хамгийн алдартай, нөлөө бүхий хосууд юм. Тэрбээр энэхүү хүндтэй шагнал хүртсэнийхээ дараа өөрийн сошиал хуудсаараа дамжуулан бүх зүйлд баярлаж буйгаа илэрхийллээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe