Дэлхийн шударга ёсны төслийн (World Justice Project, WJP) 2025 оны “Хуулийн засаглалын индекс”-ийн тайланд Монгол Улс 0.53 оноо авч, 143 орноос 67-рт жагсжээ.
Тайланд дурдсанаар Монгол Улс Зүүн Ази, Номхон далайн бүсийн 15 орноос 8-р, дундаас дээш орлоготой 41 орноос 16-р байр эзэлж байна.
Өнгөрсөн жилийнхтэй адил оноотой ч дэлхийн дундаж 0.55, бүсийн дундаж 0.59 байгаагаас харьцангуй доогуур байна.
Шалгуур үзүүлэлтүүдээс “Дэг журам ба аюулгүй байдал” 0.76 оноотойгоор хамгийн өндөөр үнэлэгдсэн. Харин хамгийн доогуур үнэлгээтэй нь “Авлигын түвшин” 0.42 оноо юм.
Бусад гол үзүүлэлтүүдийн оноо:
2015 онд Монгол Улс 0.54 оноо авч байсан бол 2025 онд 0.53 болж, тогтвортой боловч сайжраагүй үр дүнтэй байна.
Хуулийн засаглалын ерөнхий түвшин авлига, төрийн ил тод байдал, хууль хэрэгжилтийн асуудлаас хамааран ахиц бага байгаа хэмээн тус тайлан онцолжээ.
“Хуулийн засаглалын индекс” нь дэлхийн 143 орны хуулийн засаглалын байдлыг найман үндсэн хүчин зүйлээр хэмждэг бөгөөд төрийн институцийн хариуцлага, авлигын эсрэг бодлого, шүүхийн шударга байдал зэрэг үзүүлэлтийг нэгтгэн дүгнэдэг.
Уг эрэмбийг Дани, Норвеги, Финланд, Швед зэрэг улсууд тэргүүлж байна.
Сэтгэгдэл үлдээх