Ирэх онд 140 мянган тонн улаанбуудай импортлох хэрэгцээ үүсээд байна

.Graph
2025-11-05

Улсын хэмжээнд 250 мянган тонн улаанбуудай хураан авчээ. Ингэснээр дотоодын хэрэгцээнд 140 мянган тонн буудай дутагдах тооцоо гарчээ. Иймээс ирэх оны хэрэгцээнд багадаа 100 мянган тонн буудайг импортлон хэрэглэх нөхцөл байдал үүсээд байна. 

Гурилын импортыг тэглэсэн зэрэг хуулийн нөлөөлөл ийнхүү салбарын тариалалтыг бууруулжээ. Сүүлийн 2 жилд улаанбуудайн тариалалт 40 хувиар буурсан буюу жижиг тариаланчид буудай тариалахаа зогсоогоод байгаа юм.

Одоогоор хураан авсан улаанбуудайны 126 мянган тонныг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлээд байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe