Нью-Йорк хотын даргын сонгуульд Зохран Мамдани ялалт байгууллаа

Д.Халиунаа
2025-11-05

Нью-Йорк хотын даргын сонгууль тус хотын цагаар өчигдөр буюу мягмар гарагт болж өндөрлөлөө.

Тус сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Зохран Мамдани ялалт байгуулж, тус хотын түүхэн дэх анхны муслим хотын даргаар тодорлоо.  Мөн тэрбээр 34 настай бөгөөд 1892 оноос хойших  хамгийн залуу захирагч боллоо. 

Өөрийгөө ардчилсан социалист үзэлтэй гэж нэрлэдэг түүний гол амлалт нь өндөр орлоготой хүмүүс аж ахуйн нэгжүүдээс авах шинэ татварын эх үүсвэрээр нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн өргөжүүлэх байсан юм. Мөн 30 хүрэхгүй минут үргэлжилсэн илтгэлдээ өөрийн кампанит ажлынхаа амлалтын талаар онцолж ярилаа. Мамдани Нью-Йорк хотын үнийн өсөлтийг бууруулж, үнэ төлбөргүй автобус болон үнэгүй хүүхэд асрах үйлчилгээг өргөжүүлэх зэргийг дэмжсээр ирсэн. Үүнийгээ ч илтгэл дээрээ ч онцлон хэллээ.

Мөн илтгэлийнхээ үеэр  “Энэ харанхуй цаг үед Нью-Йорк хот гэрэл болох болно” хэмээн хэллээ.

Шинэхэн захирагч үүрэгт ажлаа ирэх оны нэгдүгээр сараас хүлээн авахаар төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe