МАН-ын зарим гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалтыг татаж АН-ын гишүүдэд хуваарилах гэж байна

.Graph
2025-11-06

10:00 цагаас эхэлсэн УИХ-ын чуулган 14:00 цаг хүртэл түр завсарлалаа. Учир нь МАН-ын бүлгээс тодорхой асуудлаар бүлэг хуралдах шаардлагатай болсон учраас завсарлага авахыг хүссэн юм. Асуудал нь 2026 оны төсөвт суугдсан байсан зарим хөрөнгө оруулалтыг татаж Ардчилсан намын нэр бүхий гишүүдийн тойрогт тавьж өгсөн хэмээн зарим гишүүд эсэргүүцжээ. Тийм учраас бүлгээрээ хуралдаж нэгдсэн нэг ойлголттой болох хэрэгтэй байгааг бүлгийн дарга Р.Батжаргал хэлж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан хэвлэлд өгсөн ярилцлагадаа: Манай тойргийн ажил нь бараг дуусаж байгаа сургуулийн төсвийг татсан байна. Тэр мөнгийг нэр бүхий гишүүдийн тойрогт суулгаж өгчээ. Хэн гэдэг ямар гишүүний тойрогт тавьж өгснийг тодруулаад олон нийтэд мэдээлнэ гэсэн юм. 

Төсвийн хэлэлцүүлэг өрнөж байгаа энэ үед зарим гишүүдийн тойрогт шагнал байдлаар хэдэн тэрбумаар нь суулган өгч байгаа гэх яриа ордонд гарч байсан нь оргүй биш бололтой. МАН-ын бүлэг хуралдаж дуусаад үдээс хойш УИХ-ын чуулганаар 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхлэх юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe