Хамгийн хямд хувцсаараа алдартай “Shein” брэнд саяхан онлайн дэлгүүрээрээ хүүхдийн царайтай төстэй төрхтэй секс хүүхэлдэйнүүд борлуулж эхэлсэн нь олны шүүмжлэлийг ихээхэн дагуулсан. Түүгээр зогсохгүй зарим улс орнууд тус брэндээс бараа худалдан авахгүй байхыг уриалж байна.
Тэдний нэг болох Франц улс Shein брэндын онлайн платформын үйл ажиллагааг зогсоохыг мэдэгдсэний дараа тус компани бүх хүүхэлдэйнүүдээ татан буулгах шийдвэр гаргасан.
Учир нь Shein хамгийн анхны биет, байнгын дэлгүүрээ Парис хотод нээхээр зэхэж байсан юм. Дэлгүүр тус хотын төвд байрлалтай “BHV Marais” төвийн зургаан давхарт өчигдөр буюу лхагва гарагт албан ёсоор нээсэн. Нээлт болохтой зэрэгцээд хүмүүс олноороо дэлгүүрт оочир үүсгээд байгаа бол нөгөө талд тус дэлгүүрийг эсэргүүцсэн жагсагчид тэмцлээ эхлүүлээд байна.
Үүний дараа Франц улсын Засгийн газар тус дэлгүүрийн веб сайтын үйл ажиллагааг зогсоох болсноо мэдэгдлээ.
Сэтгэгдэл үлдээх