Засгийн газрыг огцруулах асуудал Цэцийн дүгнэлтээр таслагдаж, хэрхэн үргэлжлүүлэн ажиллах нь төсөв мөнгөний асуудалтай зэрэгцэн анхааралд ороод байна.
Тухайлбал, Засгийн газрын бүрэлдэхүүнд багтчихаад огцруулах гарын үсэг зурсан Шадар сайд С.Амарбаясгаланг огцруулах нь хэдийн тодорхой болсон. Оронд нь Х.Ганхуягийн нэр дурдагдаж, өөрөө ч санал ирбэл ярилцаж үзнэ гэдгээ илэрхийлээд амжсан.
Тэгвэл түүний томилгоо, С.Амарбаясгаланг огцруулах Засгийн газрын албан бичиг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд өнөөдөр өргөн баригдаж, Төсвийн байнгын хороон даргын ажлаа өгөөгүй шалтгаанаар хойшилсон байж болзошгүй байна.
Сэтгэгдэл үлдээх