Тамхидалтыг өөхшүүлсэн монгол

.Graph
2025-11-10

Монгол Улсад уламжлалт болон шинэ төрлийн тамхины хэрэглээ тогтмол өсөн нэмэгдэж 2019 онд 13-15 насны сурагчдын 14 хувь нь утаат тамхи, 3.5 хувь нь электрон тамхи хэрэглэдэг байсан. Тэгвэл 2023 онд 13-15 насны сурагчдын 19.9 хувь нь утаат тамхи, 24.8 хувь нь электрон тамхи хэрэглэдэг болж, хэрэглээ нь огцом өсжээ. Энэ нь бүх төрлийн тамхины хор хөнөөлөөс өсвөр, залуу үеийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарсан байгааг илтгэж байна.

Нийтлэлийг зургаар үзэх бол энд дарна уу.

1:1000

  • Гаалийн ерөнхий газрын мэдээллийг харвал 2024 онд импортоор 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи, 8.2 сая ширхэг электрон тамхи оруулж ирсэн нь бүх төрлийн тамхины хэрэглээ өсөн нэмэгдэж байгааг харуулж байна.
  • Тухайлбал, нийт хүн амын тоонд харьцуулахад нэг хүнд жилд дунджаар 1,000 ширхэг янжуур тамхи буюу 50 хайрцаг янжуур тамхи ногдож байна.
  • Тамхины хэрэглээ дэлхий нийтээр өсөн нэмэгдэж байгаа тул энэхүү хортой бүтээгдэхүүний тархалтыг хязгаарлах хатуу бодлого баримтлах улс орнуудын тоо нэмэгдсээр байгаа юм. 

Тамхины хэрэглээг 

  • ДЭМБ-ын 2023 оны тайланд дурдсанаар, тамхины хэрэглээ нь хөгжингүй орнуудад буурч байгаа бол хөгжиж буй орнуудад хэрэглээ нэмэгдэж байгааг харуулсан. 
  • Одоогоор 60 улс тамхины хэрэглээг 2010-2025 оны хооронд 30%-аар бууруулах зорилт тавин, амжилттай хэрэгжүүлж байгаа боловч бусад улс орнуудад нэмэлт бодлого шаардлагатай хэвээр байна.
  • Тус байгууллагаас "MPOWER" хөтөлбөрийг 30 гаруй улсад амжилттай хэрэгжүүлж, тамхины хэрэглээг 15%-аар бууруулжээ. 
  • Тамхины хэрэглээг багасгах хамгийн үр дүнтэй арга бол татварын өсөлт, сурталчилгааг хориглох, олон нийтийн газарт тамхины хэрэглээг хязгаарлах зэрэг хөтөлбөрүүд байдаг нь дэлхийд нотлогдсон аргууд аж. 

Тамхины тархалт ба Монгол

Монгол Улс тамхины тархалтын эсрэг гурван үзүүлэлтээр “Муу” гэсэн үнэлгээ авсан нь:

  • Тамхины тархалтын бууруулах арга хэмжээ 
  • Нийгэмд тамхины хор уршгийг таниулах 
  • Татварын бодлого аж. 
  • Монгол Улс 2020 оноос хойш тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварын хувь хэмжээг огт нэмээгүй бөгөөд импортоор орж ирэх тамхины тоо хэмжээ нэмэгдсээр иржээ. 
  • Татварын орлогод эзлэх хортой бүтээгдэхүүн болох тамхины онцгой албан татварын орлого буурсан нь үүний нотолгоо юм.
  • Үүнийг хөрш зэргэлдээ улсуудтай харьцуулахад янжуур тамхины худалдаалагдаж буй үнэ даруй 3-4 дахин хямд байгаа нь хүүхэд залуучуудын дунд тамхидалтыг нэмэгдүүлэх, хэрэглээг гааруулах нөхцөл байдал үүсгэсэн байна.
  • Татварын хэмжээ 2020 оноос хойш 100 ш янжуурт 4180₮ буюу 1 хайрцагт 836₮ байгаа. 
  • Энэ нь ДЭМБ-аас дор хаяж 75% нь татвар байх ёстой гэсэн зөвлөмжөөс 2.8 дахин бага байгаа юм. 

Бусад улсын жишээ

Тамхины хяналтын тухай хуулийг 1976 онд буюу хамгийн анх баталж байсан улс нь Финланд юм. Тус улсын хуулиар:

  • Дэлгүүр, жижиглэн худалдааны цэгүүдэд тамхи худалдаалахгүй
  • Амт, үнэр өгөхүйц нэмэлт бодис агуулаагүй байх
  • Утаагүй тамхинд импортын хязгаарлалт тавих
  • Тагтан дээр тамхи татахыг хязгаарлах
  • Тээврийн хэрэгсэлд тамхи татах (15>насны хүүхдийн хажууд)-ыг хориглох
  • Гадна гадаад орчинд тэр дундаа тоглоомын талбай, хүүхэд тээвэрлэсэн үед, нийтийн талбайд тамхи татахыг хориглож, кассын төлбөрт касс тутамд 500 еврогийн төлбөр тавьж байна. 

Цаашид яах вэ

  • ДЭМБ-ын зүгээс тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй бодлогын нэг нь тамхинд ногдуулах татварыг нэмэгдүүлэх гэж үздэг.
  • Тус байгууллагын судалгаагаар тамхины үнийг 10%-аар нэмэхэд хэрэглээ хамгийн багадаа 4%, хөгжиж буй орнуудад 5–7% буурдаг бөгөөд ялангуяа өсвөр насныхан, бага орлоготой бүлэг нь тамхинаас илүү амархан татгалздаг гэжээ. 
  • Түүнчлэн ДЭМБ-аас тамхины жижиглэнгийн үнийн хамгийн багадаа 75%-ийг бүх төрлийн татвар (онцгой, гаалийн, НӨАТ г.м) бүрдүүлэх ёстой гэж зөвлөдөг. 
  • Монгол Улсын хувьд тамхин бүтээгдэхүүний дундаж үнэ 3850 төгрөг байгаа бөгөөд үүний 40 орчим хувийг татвар эзэлж байгаа нь дэлхийн хамгийн хямд тамхитай улсын жагсаалтад багтах, улмаар тамхины хэрэглээг дэмжих нөхцөлийг бүрдүүлж байна.
  • Иймд манай улсын хувьд бүх төрлийн тамхины онцгой болон импортын татварыг ДЭМБ-аас санал болгодог босго түвшин хүртэл нэмэгдүүлэх замаар тамхины хэрэглээг бууруулах хэрэгсэл болгон ашиглах шаардлагатай юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe