Амарсанаагийн САЙХАНТАМИР гэж хэн бэ

.
2024-02-21 54

Энэ   жилийн   “Гоёл”   наадмын   топ   моделиор   Амарсанаагийн   Сайхантамир шалгарлаа.

28 настай тэрээр Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд   төрж,   өссөн   гоо   бүсгүй.   Тэрээр   2014   онд   “Miss   Mongolia”   тэмцээнд оролцож, салбар дахь замналаа эхлүүлжээ. Улмаар 2016 онд ШУТИС-ийг Эрчим хүчний инженерийн мэргэжлээр төгссөн. Тухайн жилдээ загварын ертөнцөд олон амжилт үзүүлжээ.

Тэрээр 2016 онд “Гоёл” наадмын дэд байр, тухайн жилийн "Дэлхийн   авьяаслаг   мисс"-ийн   тэмцээнд   оролцож,   авьяаслаг   гурван миссийн нэгээр   тодров.   Тухайн   үед   ёочин   хөгжмөөр   10   гаруй   жил   хичээллээд   байсан бөгөөд уртын дуу, ёочин хөгжмийн үзүүлбэрээр олон улсын шүүгчдээс өндөр оноо авч байв.

Түүний амжилт 2017 онд үргэлжилж, “Miss Mongolia” тэмцээний титмийг хүртсэн юм. Өдгөө Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанид ажиллаж эх орныхоо нүүр царай болж буй түүний амжилт энэ жилийн “Гоёл” наадмын топ моделийн шагналаар үргэлжиллээ. “Гоёл” наадам нь 1988 оноос хойш 36 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Түүхэндээ 21 топ модель уг наадмаас шалгарчээ.

"Гоёл-2001" наадмын анхны хос топ моделиуд О.Одгэрэл , Д.Болормаа

"Гоёл-2002" наадмын топ модель Д.Цолмон

"Гоёл-2003" наадмын топ модель Ч.Туяацэцэг

"Гоёл-2004" наадмын топ модель Х.Ундраа

"Гоёл-2005" наадмын топ модель Т.Баярзул

"Гоёл-2006" наадмын топ модель Д.Пүрэвсүрэн

“Гоёл-2007” наадмын топ модель Г.Уранцэцэг

“Гоёл-2008” наадмын  топ модель Алимаа

“Гоёл-2009” наадмын топ модель О.Уянга

“Гоёл-2010” наадмын топ модель Ч.Уранбилэг

“Гоёл-2012” наадмын топ модель Ч.Ундрах

“Гоёл-2013” наадмын топ модель О.Пүрэвдулам

“Гоёл-2014” наадмын  топ модель С.Ариунбилэг

“Гоёл-2015” наадмын  топ модель Х.Бадамгэрэл

“Гоёл-2016” наадмын  топ модель Х.Уянга

“Гоёл-2017”   наадмаас   топ   модель   шалгаруулаагүй.   Шалтгаан   нь   “шаардлага хангах модель байсангүй” гэж тайлбарласан.

“Гоёл-2018” наадмын  топ модель Т.Халиунаа

"Гоёл-2019" наадмын топ моделиор загвар өмсөгч Н.Сарнай

"Гоёл-2020’ наадмын топ моделиор загвар өмсөгч Д.Долгион

"Гоёл 2023" наадмын топ моделиор загвар өмсөгч Б.Баярцацрал

“Гоёл-2024” наадмын  топ модель А.Сайхантамир.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe