Ханиад томууны үед төрийн албан хаагчид 5 хүртлэх хоногийн цалинтай чөлөө олгоно

.Graph
2025-11-11

Ханиад томууны үед төрийн албан хаагчид 5 хүртлэх хоногийн цалинтай чөлөөг ямар үндэслэлээр олгох тухайд

11-р сарын нэгнээс эхлэн төрийн байгууллагын албан хаагчдад хүүхдээ асрасан 5 хүртлэх хоногт цалинтай чөлөө өгөх тогтоол гарсан юм. Энэ тухай  ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэвээс тодрууллаа.


 5 хоногийн цалинтай чөлөөний хуудсыг дараах тохиолдолд олгоно.

  • Өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагат эмчийн үзлэгт хамрагдсан байх,
  • Томуу, томуу төст өвчний улмаас халууралт буухгүй, хүндэрч магадгүй эрсдэлтэй бол,
  • Эцэг эхийн асран хамгаалал, хяналт зайлшгүй шаардлагатай 0-6 хүүхэдтэй бол цалинтай чөлөө олгоно.

5 хоногийн цалинтай чөлөө нь эмнэлгийн магадлангийн актаас ялгаатай. Цалинг бүтнээр нь олгох тогтоол юм. Чөлөөний хуудсыг даатгуулагчид олгох эмнэлгийн хуудасны журмын хуудсаар олгоно. Холбогдох чиглэл, заавар, журмыг өрх, сум, дүүргийн төвүүдэд хүргүүлсэн болно.

 Нэмэлт мэдээлэл Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үед 7 хоногт 13-42 мянган хүн амбулаториор үзүүлдэг ба 1600-4600 хүн хэвтэн эмчлүүлдэг.  Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, үүний дотор 55 хувь нь 0-5 насны хүүхэд байдаг ба амьсгалын замын цочмог халдвар, уушгины хатгаа болж хүндрэх эрсдэл өндөр байдаг аж.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe