Эрүүл мэндийн салбарынхны цалинг 75 хувиар нэмнэ

Ц.Чимэдцэеэ
2025-11-12

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэр мэдээллийг танилцууллаа.

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:

Төрөөс олгож байгаа 120 зөвшөөрлийг мэргэжлийн холбоод руу шилжүүлэх хуулийн зохицуулалтыг УИХ-д өргөн мэдүүлнэ.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

Төрийн нууцын жагсаалтыг зөвхөн УИХ баталж, бусад Засгийн газар, яам, агентлаг, төрийн албаныхан албаны нууц нэртэй хулгайгаа халхавчилдаг байж болохгүй. Иймд Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-д өргөн барина.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлтэй гурван талт хэлэлцээрт оръё гэдэг шийдэлд хүрсэн.

Үндсэн цалинг 2 үе шаттайгаар нийтдээ 75 хувь нэмэгдүүлнэ.

  • 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс 30 хувь

  • 2026 ондоо багтаад 3 саяд хүрэх

Оны эхэнд 30 хувир нэмэгдүүлэх эс үүсвэрийг төсвийн урсгал зардлаас танаж 191 тэрбум,

ЭМДС-ийн санхүүжилтээр үйлчилгээг хумих, гэрээний тоо хэмжээг бууруулах шаардлагагүй зардлыг танах байдлаар 157 тэрбумыг тус тус шийдлээ.

2027 оныг Эрүүл мэдийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор салбарын цалинг 3.5 саяд хүргэх тогтолцоо руу шилжихээр бэлтгэл ажил хангаж байна.

2026 онд НДЕГ-ын даргыг сольж, хяналтыг сайжруулъя гэж байгаа. Шалгадаг тогтолцоог цахимжуулъя. Зөрчил илрүүлчихээд хариуцлага тооцохгүй байгаа нь хулгай хийгээд бай гэсэн үг. 3 хувьд хүрэхгүй шалгахад 80 орчим нь  завших шинжтэй зөрчил илэрсэн.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe