АНУ гацалтад ороод байсан Засгийн газрын үйл ажиллагааг эргэн сэргээхээр ажиллаж байна

Д.Халиунаа
2025-11-13

АНУ-ын түүхэнд хамгийн удаан буюу 43 хоногийн турш Засгийн газрын үйл ажиллагаа санхүүжилтгүйгээс болж зогссон юм. Үүнийг эцэслэхээр Төлөөлөгчдийн танхим төсвийн хуулийг батлах санал хураалт явууллаа. 

Өчигдөр буюу лхагва гарагт санал хураалт явагдаж, нийт 433 гишүүн оролцжээ. Тэднээс 222 гишүүн хуулийн саналыг дэмжсэн бол 209 гишүүн дэмжээгүй байна. 

Учир нь  Ардчилсан намынхан Сенатын хэлэлцээрийн үр дүнд эрүүл мэндийн даатгалын татаасыг сунгах тохиролцоонд хүрээгүйд бухимдаж, уг төслийг эсэргүүцсэн юм. Харин Ардчилсан намын зургаан гишүүн дэмжсэн байна.

Төлөөлөгчдийн танхим санал хураалт явуулж, баталсны дараа Конгрессын хоёр танхимын нэг Сенат хэлэлцэн баталдаг журамтай. 

Засгийн газар санхүүжилтгүй болж, гацалтад орсноор төрийн үйлчилгээнүүд үйл ажиллагаагаа зогсоож, олон мянган ажилчид цалингүй ажиллах хүнд нөхцөлд хүрсэн. 

Удаан хугацаагаар хойшилсон төсвийг Ерөнхийлөгч Дональд Трампд шилжүүлж, гарын үсэг зурснаар албан ёсоор батлагдах юм.

Ингэснээр хамгийн удаан үргэлжилсэн Засгийн газрын хаалт зогсож, төрийн үйл ажиллагаанууд хэвийн явагдах нөхцөл бүрдэх юм. 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe