Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Ц.Чимэдцэеэ
2025-11-14

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүн УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн барилаа.

Гишүүдийн тайлбарласнаар, одоо мөрдөгдөж буй дэгийн хууль нь санал хураалтын журмыг хангалттай нарийвчлан зохицуулаагүйгээс УИХ-ын бүрэн эрхийн зарчимд нийцэхгүй нөхцөл үүсэж байгаа тул төслийг боловсруулжээ.

Төслийн гол өөрчлөлтүүд:

  • Хуралдааныг орхиж гарсан, бүртгэлээс гарсан гишүүнийг санал хураалтад эсрэг санал өгсөнд тооцох зохицуулалтыг тодорхой болгох;

  • Нэгдсэн чуулган Байнгын хорооны саналын үр дүнгээс үл хамааран асуудлыг “дэмжих эсэх” байдлаар санал хураадаг болох;

  • Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудал болон бусад хугацаатай зохицуулалтыг Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэх.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe