Монгол ардын намын 31 дүгээр их хурал өнөөдөр 21 аймгийн 2247 төлөөлөгчийн ирцтэйгээр эхэллээ. Намын Их хурал албан болон албан бус хоёр намын даргатайгаар нээлтээ дээд шүүхэд бүртгэлтэй намын дарга болох Л.Оюун-Эрдэнэ, намын тамгыг эзэмшигч Д.Амарбаясгалан нар хоёулаа цугласан төлөөлөгч нарт хандан үг хэлсэн юм. Тэдний үгэнд эв нэгдлийг хангаж байж цаашдын намын тогтвортой байдал урт хугацаанд хадгалагдаж үлдэнэ. Тийм учраас улс төрөө түр хойш нь тавиад эхлээд эв нэгдлийг сахих ёстой гэсэн агуулга дурдагдаж байлаа.
Д.Амарбаясгалан тайзан дээр үг хэлээд дуусах үед манай редакц тодорхой хоёр асуултад хариулт авав.
-Та намын зовлон улсын зовлон болохоос сэргийлэн намын даргын сунгаанаас нэрээ татлаа гэсэн. Гэхдээ энэ хүртэл явж ирсэн намын хуваагдал чинь аль хэдий нь улсын зовлон болчихсон шүү дээ?
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан: Зөвшилцлийн ажлын хэсгийн саналыг хүлээж авсан. Ямар нэгэн дарамт шахалтаар нэрээ татсан зүйл байхгүй
-Таныг Хууль зүйн сайд Б.Энхбаяр нүүрсний хулгайтай холбоотой гэх баримтуудыг олон нийтэд дэлгэсэн. Энэ хэргээс болж намын даргад өрсөлдөхөө больсон уу?
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан: Б.Энхбаяр намайг анх намын даргад нэр дэвших үед л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэж эхэлсэн. Монгол Улсад Амарбаясгалан гэдэг нэртэй 3 мянга гаруй хүн байдаг. Яг Д.Амарбаясгалан нэртэй хүн 700 гаруй байдаг юм байна лээ. Надад ирээгүй мессежээр намайг яллах гэж оролдож байна гэх хариултыг өгсөн юм.
Ярилцлагыг бүтнээр үзэхийг хүсвэл: https://www.facebook.com/reel/845724548093803
Эв нэгдэл-Шийдэл-Хөгжил уриан дор явагдсан өнөөдрийн Их хурлаар хэлэлцэх гол асуудал нь намын шинэ даргыг сонгох байсан юм. Тийм ч учраас үг хэлж дуусан хэсэг завсарласны дараа намын даргад нэр дэвшигчдийн нэрс тодорсон. Заалнаас Б.Лхагважав нэр дэвшихээ илэрхийлсэн бол МАН-ын Удирдах зөвлөлөөс Н.Учралыг санал болгон энэ хоёр хүний дунд сонгууль явагдлаа. Ингээд олонхын саналаар буюу 94.95 хувийн саналаар Н.Учрал Монгол Ардын намын албан ёсны дарга болсон юм.
Н.Учралын мөрийн хөтөлбөрөөс онцлох хэсэг:
-Ардын нам, ард түмэндээ эргэн ирнэ гэж итгэл дүүрэн хэлэхээр энэ индрээс МАН-ын даргад нэр дэвшиж байна.
-Төрийн өмчит нэг ч үйлдвэр дахин байгуулахгүй
-Иргэд олон төрлийн сангаас тэтгэвэр авч, 2030 онд тэтгэврийн хэмжээг ажиллагчдын дундаж цалингийн 35 хувьд хүргэнэ
Намын даргаар сонгогдсон Н.Учралд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар гардуулж өглөө.
Сэтгэгдэл үлдээх