Канад улсын Альберта мужийн Ерөнхий сайд Даниел Смит тус улсын газрын тосыг бүхэлдээ эзэлдэг Альбертагаас Номхон далайгаар дамжин Азийн орнууд руу шууд холбогдох төслийг боловсруулах алхмууд төлөвлөж байна. Харин үүнийг Бритиш Колумби мужийн Ерөнхий сайд Дэвид Эби хүчтэй эсэргүүцсэн хэвээр байгаа билээ.
Учир нь тус муж Номхон далайн эрэгт байрладаг бөгөөд хоолой далайн уур амьсгалд сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэлтэй хэмээн үзэж буй юм.
Газрын тосны нөөцийн хэмжээгээрээ Венесуэл болон Саудын Арабын араас ордог газар бол Канад улс юм. 164 тэрбум баррелийн нөөцтэй тус улс дэлхий дээрх хамгийн том ордуудын нэг юм. Баррель гэдэг нь газрын тос, түлш зэрэг шингэнийг хэмжихэд ашигладаг хэмжүүрийн нэгж бөгөөд нэг баррелийг 159 литр гэж тооцдог. Иймээс 164 тэрбум баррель гэдэг бол дундарч баршгүй, асар их хэмжээ юм. Үүний 98 хувийг газрын тосны элс бүрдүүлдэг бөгөөд үлдсэн хувийг ердийн шингэн газрын тос эзэлдэг байна. Энэхүү газрын тосны гол төлөв цэг бол Канадын баруун хэсэгт байрлах Альберта муж юм.
Канад улс дахь АНУ-ын эдийн засгийн хамаарал
Канад улсын нийт экспортын 25-30 хувийг газрын тос эзэлдэг бөгөөд үүний 95 орчим хувь нь АНУ руу чиглэдэг.
Харин үлдсэн газрын тосыг Альбертагаас Эдмонтон хотоор дамжин “Trans Mountain” хоолойд хүрч, Номхон далайн эргийн боомтод ирдэг. Эндээс танкер ашиглан Азийн Япон, Хятад, Солонгос, Тайвань зэрэг улс руу гаргасаар ирсэн билээ.
Иймд Канад улс АНУ-аас эдийн засгийн хувьд өндөр хамааралтай байсаар ирсэн.
Сүүлийн жилүүдэд тэд энэхүү хамаарлыг багасгахыг эрмэлзэж байна. Канад улс АНУ-аас бусад улс орнуудтай газрын тосны хоолойгоо өргөтгөж, хоёр дахь том хоолой болох Альберта мужаас шууд Ази руу чиглэсэн хоолой барихаар зэхэж байна. Харин энэ нь тийм ч амаргүй бөгөөд шинжээчид үүнийг байгуулахад бараг 10 жил шаардлагатай хэмээн үзэж байна.
Альберта Сентралын тайланд дурдсанаар “Trans Mountain” хоолой Канад улсад 12.6 тэрбум орчим канад доллар авчирч, өнгөрсөн онд АНУ-аас бусадулсууд дахь газрын тосны экспортын хэмжэээг зургаа дахин нэмэгдүүлжээ.
Үүнээс харахад хоёр дахь хоолой бий болсноор тус улсын эдийн засагт сайнаар нөлөөлөх хандлагатай байна. Мөн аравдугаар сард явуулсан санал асуулгаар Канадчуудын дийлэнх нь буюу 59 хувь Альбертийн хоёр дахь хоолойг барих санааг дэмжжээ.
Сэтгэгдэл үлдээх