Т.Cайфолла, C.Mөнхзул нар пауэрлифтингийн дашт-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчид боллоо

.Graph
2025-11-17

Румын улсад пауэрлифтингийн хүчний гурван төрөл (шахалт, суулт, таталт)-ийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 10-16-ны өдүүдэд боллоо.

Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор таван тамирчин оролцоход нийлбэр дүнгээр хоёр тамирчин мөнгөн медаль хүртсэн нь түүхэн амжилт болов.

Тэмцээний эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд Т.Сайфолла суултын төрөлд 440 кг-ыг өргөснөөр алт, таталтын төрөлд 360 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртэж, нийлбэр дүн (1097.5 кг)-гээр хүрэл медаль хүртэв.

    Мөн эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул суултын төрөлд 252.5 кг-ыг өргөснөөр мөнгө, таталтын төрөлд 232.5 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүн (620 кг)-гээр мөнгөн медаль хүртлээ.

Т.Сайфолла, С.Мөнхзул нар Монголын пауэрлифтингийн спортын түүхэнд анх удаа нийлбэрийн медаль хүртсэн тамирчид болж байна. Мөн насанд хүрэгчдийн 59 кг-ын жинд Э.Нанзаддорж суултын төрөлд 245 кг-ын өргөж хүрэл, шахалтын төрөлд 170 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртсэн байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe