Ардчилсан намын бүлгээс эрүүгийн хуульд зарим засварыг оруулах ёстой гэж үзэж байгаа тухайгаа өнөөдөр нийтэд мэдээллээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах мэдээллийг өглөө.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах худал мэдээлэл тараах гэсэн заалт дотор тайлбар оруулж байгаа. Үүнд хуулийн этгээд гэсэн нэр томьёог авна. Ингэснээр төрийн байгууллага иргэндээ гомддог, шүүмжлэхээр сэтгүүлчийг хууль хүчний байгууллагад хандан шалгуулдаг байдлыг хална.
Монгол улсын хүчин төгөлдөр эрүүгийн хуулиар төрийн биш иргэний алдар нэр хүндэд халдахыг хамгаалах ёстой юм. Дарга нар шүүмжлүүлэх ёстой. Мөн эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэх мэт хийсвэр ойлголтыг залруурах хэрэгтэй. Нийтэд буюу олон нийтэд гэж үгийг нь засна. Нийгэм гэдэг үгээр нь ашиглаад явбал энэ социалист хууль болж таарна. Үүнээс гадна мөрдөн байцаалтын нууц гэдэг үг бий. Мөрдөн байцаалтын нууц нэрээр халхавчлан иргэдийн амыг хаадаг байдлыг засах ёстой.
Сэтгэгдэл үлдээх