The MongolZ баг 2025 оны сүүлийн major тэмцээн болох “Budapest Major-2025” тэмцээнд Senzu-г сэлгээний тоглогчоор нэр өгсөн байна гэх мэдээлэл гарчээ. Гэхдээ түүний хувьд багийнхантайгаа хамт Унгар улс руу явахгүй. Харин урилга дээрх бүрэлдэхүүнд багтсан. Учир нь багийн бүрэлдэхүүнд байх үедээ Major-ийн эрх авсан учраас зохион байгуулагч зүгээс урилга дээрх бүрэлдэхүүнд багтаажээ. Гэхдээ түүний хувьд Inactive төлөвт хэвээрээ байгаа учраас энэ удаагийн Major-т The MongolZ багийн өмнөөс тоглохгүй юм. Манай улсаас “Budapest Major-2025” тэмцээнд “The MongolZ”-оос гадна “The Huns” баг оролцоно.


Сэтгэгдэл үлдээх