Өмнөх мэдээнд бид БГД-ийн хүүхдийн эмнэлэг түрээсийн байранд хүнд нөхцөл байдалтай эмнэлгийн үйлчилгээг хүүхдүүдэд үзүүлж байгаа тухай бичсэн.
Өмнөх мэдээг унших бол энд дарна уу.
Тэгвэл тухайн орчин нөхцөл муу БГД-ийн эмнэлэг 625 сая төгрөгөөр түрээслэх тендерийг өнгөрсөн 7-р сарын 8-нд зарласан байна.
Монголын үндэсний их сургуулийн байрыг түрээслэх нийт төсөвт өртөг: 625,000,000 (зургаан зуун хорин таван сая)
Тендерийн материалыг хавсаргав:



Тендерийн материалын шаардлагад бүх зүйлийг нарийн тусгаж өгчээ. Цахилгаан, дулаан, дохиолол өрөөний мкв-ийг хүртэл. Гэвч тэдний түрээсэлсэн Монголын Үндэсний их сургуулийн байр нь тендерийн шаардлага хангахгүй хүйтэн, тухгүй, цахилгаан шат ажиллахгүй, багтаамж муу зэрэг олон асуудлыг дагуулж байгаа юм. Баянгол дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгийн өөрийн барилга нь мөн хөгц, мөөгөнцөртэй болж үйл ажиллагаа явуулах боломжгүй хэмээн актлагдсан байна. Тийм учраас тус хүүхдийн эмнэлэг түрээсийн байранд нүүж оржээ. Уг нь БГД-ийн хүүхдийн шинэ эмнэлгийн хөрөнгө оруулалтын саналыг 2026 оны төсөвт гаргасан ч тусгагдаж чадаагүй байна. Хуучин барилга нь эмнэлгийн бус зориулалттай дотуур байрны зориулалттай ашиглагдаж байсан барилга учраас эмнэлгийг бүтэн засварлаж буцаж орох хүртэл түрээсийн байранд үйлчилгээ үзүүлэх тухай яригдаж байна. Ханиад томуугийн ид дэгдэлтийн үед эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг. Яг энэ жишгээр тус хүүхдийн эмнэлэгт өдөрт 200-250 хүүхэд хандсаар байгаа ч багтаамж хүрэлцэхгүй эцэг, эхчүүд хаана хандахаа мэдэхгүй сандралдацгааж байна Багтаамж хүрэлцэхгүйн дээр хүйтэн хонгил шиг түрээсийн байранд хүүхдүүдийн эмчилгээ удааширч урт дараалал үүсгэж байна.
Сэтгэгдэл үлдээх