Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Монголын Хуульчдын холбоо хамтран тус шүүх байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан Эрүүгийн хэргийн “Мок триал” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2025 оны 11 дүгээр сарын 15-нд зохион байгууллаа.
Ийнхүү 10 дахь удаагийн аваргын төлөө "Шихихутуг" их сургуулийн Б.Бат-Ерөөлт, Б.Мөнх-Эрдэнэ багштай “Шихихутуг” болон “Их заргач” баг мэтгэлцэж, "Шихихутуг" баг тэргүүлсэн. Улмаар тус сургууль зургаа дахь удаагаа аваргын цом өргөж байгаа аж.
Харин Их засаг ОУИС-ийн Ж.Баасанжав багштай “Дэнс” баг гутгаар байр, Олон Улсын Улаанбаатарын их сургуулийн П.Анхмаа багштай “Legal eagle’s” баг тусгай байр тус тус эзэлжээ.
Мөн шилдэг илтгэгчээр,
Тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Дотоод хэргийн их сургууль, "Рояаль" Олон Улсын их сургууль, Олон Улсын "Улаанбаатар" их сургууль, "Глобал удирдагч" их сургууль, "Шихихутуг" их сургууль, "Зохиомж" их сургууль, "Их засаг" Олон Улсын их сургууль, "Отгонтэнгэр" их сургуулийн 15 баг өрсөлдсөн.
Сэтгэгдэл үлдээх