Он дуустал бүх нийтээр амрах гурван тэмдэглэлт өдөр байна.
11 дүгээр сарын 21 Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
11 дүгээр сарын 26 1924 оны энэ өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласан түүхэн өдөр.
12 дугаар сарын 29 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын энэ өдөр Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн зарлаж, VIII Богдыг шашин, төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газартай, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулсан юм.
Мэдвэл зохих зүйлс
Дээрх өдөр ажилласан ба нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 2 дахин буюу түүнээс дээш хэмжээгээр тооцон олгоно.
Цалин хөлс олгох өдөр таарвал өмнөх ажлын өдөрт шилжүүлнэ.
Ээлжээр ажилладаг ажилтны ээлж таарсан бол хамтын гэрээ хэлэлцээрт зааснаар бусдаар нэмэгдэл хөлс олгохгүй.
Илүү цагаар, шөнийн цагт ажиллуулсан бол дундаж цалин хөлсийг 1.5+2+1.2=4.7 дахин нэмэгдүүлж олгоно.
Хөдөлмөрийн хуулийн дээрх зохицуулалт нь баярын өдрүүдэд ажиллах шаардлагатай ажилтны хөдөлмөрийн үнэлгээг хамгаалах, байгууллага ажилтныхаа хөдөлмөрийг шударга үнэлэхэд чиглэгддэг.
Иргэдэд өгөх зөвлөмж
Баярын өдрүүдээр ажилласан бол байгууллага ажилтанд нөхөн амралт олгох эсвэл хуульд заасан нэмэгдэл цалин олгох үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд нэмэгдэл хөлсний нарийвчилсан нөхцөлийг заасан байх нь зүйтэй.
Сэтгэгдэл үлдээх