Яг нэг сар гурван хоногийн хугацааны дараа УИХ даргатай боллоо. МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томилох санал хураалтад 97 гишүүн оролцож 80 гишүүн дэмжин 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар томилсон. Санал хураалтын өмнө Ардчилсан намын Х.Тэмүүжин нарын гишүүд намын дарга УИХ-ын дарга хийх ёсгүй гэх хуулийн төсөл өргөн барьсан ч УИХ-ын тамгын газраас хүлээж аваагүй гэдгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хэлж байлаа. Ингээд нийт гишүүдийн олонх бүрдэж санал хураалт явуулснаар намын Удирдах зөвлөлөөр 100 хувь дэмжигдсэн Н.Учрал чуулганыг ч гэсэн ногоон гэрлээр давж УИХ-ын даргаар томилогдлоо. Түүний томилгооны араас Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл томилогдохоос нь өмнө өргөн барьж чадаагүй хуулийн төсөл болох намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэсэн хуулийн төслийг хүлээж аваад хэлэлцүүлэхийг санал болголоо. Ингээд Төрийн үйл ажиллагаа жигдэрч, бүтэц бүрэлдэхүүн бөглөрч улсынхаа зовлонг анхаарахад бэлэн болж байна.
Н.Учралын ажилласан байдал:
2007-2008 онд
Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
2010-2016 онд
Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
2012-2014 онд
Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
2015 онд
Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
2016 онд
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх
2010 оноос
Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч
2015 оноос
НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
2015 оноос
Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч
2019 оноос
НАМЗХ-ны ерөнхийлөгч
2016-2020 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2018-2020 онд
Цахим бодлогын түр хорооны дарга
2020-2024 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2022 онд
Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
2022-2024 онд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
2024 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024-2025 онд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2025 оноос
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
2025 оноос
Монгол Улсын Их Хурлын дарга
Сэтгэгдэл үлдээх