1206 он
Онон голын эхнээ Тэмүжиний oрд өргөөнд Монголын язгууртан дээдсийн Их Монгол Улс байгуулагдсаныг даяар олноо зарлан тунхаглаж, нүүдэлчин монголчуудын төрийн жолоог бат түвшин атгах их хааныг сонгон өргөмжилж байв.
Ийнхүү Чингис хаан төр барьснаар татвар, худалдааны асуудалд ихээхэн анхаарсан.
Хиад-Боржигины төв ордоор дайран өнгөрөх төв Азийн худалдаачид “Өглөө бүр өөр татвар төлж, орой нь өөр дарамт амсдаг” гэж гомдол мэдүүлжээ.
Чингис хаан үүнийг сонсоод, “Хааны замаар явагсад худалдаачин, элч, эмч, эрдэмтэн, урчууд бүгд хааны хамгаалал дор явмуй. Дур мэдсэн татвар авагч хэн боловч хууль зөрчигч мөн” хэмээн айлдсан.
Үүнээс хойш худалдааны зам дагуу татварын тоо эрс цөөрч, бусад олон орон “монгол хааны зам” нь бусад хаадынхаас аюул багатай, татвар багатай гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Энэ бодлогыг Өгөөдэй хаан улам боловсруулж:
Түүнчлэн Чингис хаан өөрийн ойр тайчууд, ноёдод алт, мөнгө, торго өгч, “Арилжиж, ашиг оруулан ир” гэж зарлигдсан нь ортаг систем гэгдэх ба одоогийн хөрөнгө оруулагч, компанийн системтэй адил байсан хэмээн судлаачид үздэг байна.
Мөн Чингис хаан Хорезмоос ирсэн гурван худалдаачинтай хамт 450 лалын шашинтанг худалдаа арилгаа хийг хэмээн буцаан илгээхэд Хорезмын шаха хөнөөсөн нь Чингис хааныг баруун чиглэлд дайтах үндэс болж, Хорезмын эзэнт гүрэн унаснаар Торгоны замын Төв Ази–Иран–Кавказ–Түркийн шугам бүрэн Монголнуудын хяналтад орсон.
Улмаар Торгоны замыг татварыг хөнгөлт, Pax Mongolica буюу “Монголын Энх тайван”, ортаг систем зэргээр хөгжүүлэх болжээ.
Ийнхүү түүхэн олон сурвалжаас үзэхэд, Эзэн Чингис хаан худалдаа, өмч, зах зээлд ээлтэй бодлого баримталж, түүний залгамжлагчид үргэлжлүүлэн Евразийн худалдаа халилгүй хөгжих нөхцөл болсон хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг.
Эх сурвалж:
Монголын нууц товчоо
Рашид-ад-Дин “Судрын чуулган”
Лувсанданзан “Алтан товч”
Сэтгэгдэл үлдээх