БНМАУ-ын баатар Л.Аюушийн баатарлаг түүх

.Graph
2024-03-22

1945 он. Чөлөөлөх дайн. Японы тал Чуулалт хаалганд байгуулсан бэхлэлтээ “Давагдашгүй цайз” хэмээн нэрлээд байлаа. Бэхлэлтийг харвал зүгээр л уул байх бөгөөд үнэн хэрэгтээ толгод бүрийнх нь цаана бууны ам далдлаастай байв.Тэд 35 км урт, 10 км өргөн бэхлэлт байгуулахдаа олон тооны их буу, пулеметын галын цэг байрлуулжээ. Үүнээс гадна газар доогуурх хонгил, орон сууц, агуулах байгуулж тухайн үеийн хамгийн дэвшилтэт техник хэрэгслээр тоногложээ. Эзлэгдэшгүй хэмээн тооцогдож байсан энэ бэхлэлтийг буулгаж авахад ганцхан цэргийн хатан зориг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэ бол Лувсанцэрэнгийн Аюушийн түүх юм.

Чуулалт хаалганы бэхлэлтийг эзлэхэд амьд бамбай болж, биедээ 11 шарх аван бага хүчээр дайсны хамгаалалтыг сулруулан улмаар тулалдаанд олон тооны орос, монгол цэрэг амиа алдахаас сэргийлж, хэмжээлшгүй гавьяа байгуулсан Лувсанцэрэнгийн Ауюшийн түүхийг Graph.mn сайт #HistoryGraph буландаа өгүүллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe