"Оюу толгой" ХХК-ийг 700 сая төгрөгөөр торгожээ

.
2024-02-23

Усны газрын дарга З.Батбаяр "Оюу толгой" ХХК-д 700 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулж, төлүүлсэн гэж мэдээллээ. 

Учир нь, “Оюутолгой” ХХК-ийн уурхайн хаягдлын далангаас шүүрэл гарсан асуудал байсан аж. Уг асууудалд Усны газраас шнжээч томилж хохирлын хэмжээг 700 сая гаруй хэмээн тогтоож, торгууль ногдуулсан байна. 

Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяр "Уг асуудал аюул учруулахаар биш ч гэсэн шүүрлээр гарсан ус нь стандартаас давсан тул 700 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн “Оюутолгой” ХХК энэхүү торгуулийг төлсөн" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe