Н.Эрхэмбаяр дифлимпын наадмын иж бүрдэл медальтан боллоо

.Graph
2025-11-24

Япон Улсын нийслэл Токио хотноо дифлимпын XXV наадам 2025 оны 11 дүгээр сарын 15-26-ны өдрүүдэд үргэлжилж байна.

Өнөөдөр чөлөөт бөхийн төрөлд Н.Эрхэмбаяр хүрэл медаль хүртэж, “Токио-2025” дифлимпын наадмаас Монголын баг тамирчид анхны медалиа авлаа.

Н.Эрхэмбаяр дифлимпын наадмын гурав дахь медалиа хүртэж байгаа ба өмнө нь 2017 онд мөнгө, 2022 онд алтан медаль хүртэж байв. Монголын баг тамирчид энэхүү наадмаас өмнө нь хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байлаа.

Наадамд 81 орны 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин өрсөлдөж байна.

Дифлимпын наадам нь “Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн олимп” гэсэн утгатай. Анх 1924 онд Парист зохион байгуулагдсан.  Наадмын явцад тамирчид донсолгоо, шүгэл зэрэг анхааруулах арга хэрэгсэл ашиглах боломжгүй учир дуу авиагүй эсвэл өөр аргаар зохион байгуулдаг.

Сэтгэгдэл үлдээх

Та спортын хамгийн аймар чөлөө бөх гоё юм байна гэж бодож байсан

Бүжлхам

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe