Б.Сувданданзаяа “Miss Fashion International” тэмцээний шилдэг 10-т шалгарчээ

.Graph
2025-11-24

“Miss Fashion International” олон улсын тэмцээн анх удаа зохион байгуулагдаж, Монгол Улсаас Андра Академийн модель Б.Сувданзаяа эх орныхоо нэрийг өргөн хоёр нэр хүндтэй шагнал хүртлээ.

Энэхүү тэмцээн нь модель болон миссийн ур чадварыг хослуулсан онцгой концепцтой, оролцогчдоос тайзны алхаа, дүр төрх бүрдүүлэлт, харилцааны соёл, олон улсын тавцанд улс орноо төлөөлөх бүхий л чадварыг шаарддаг онцгой шалгууртайгаараа бусдаас ялгардаг.

Монголын төлөөлөгч мисс, модель маань өндөр түвшний өрсөлдөөн дундаас шилдэг 10-т шалгарч, түүнчлэн тэмцээний хамгийн нэр хүндтэй тусгай шагналын нэг болох “Miss Ambassador” шагналыг хүртсэн нь Монгол Улсын загвар, гоо сайхны салбарын олон улсын тавцанд өрсөлдөх чадвар дахин батлагдсаны илрэл боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe