Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилох саналаа УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр намын бүлэгтээ танилцууллаа. Сангийн яаманд мэргэжилтнээс хэлтэс, газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар нийт 4 жил гаруйн хугацаанд ажилласан туршлагатай бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд, 2022 оноос “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа юм.
С.Наранцогт нь “Эрдэнэс Монгол”-ыг нэгдлийн тогтолцоонд шилжүүлж, нэгдсэн удирдлага, менежментээр удирдаж ажилласан бөгөөд санхүү, эдийн засгийн салбарт олон, жил үр бүтээлтэй бодлого тодорхойлж ирсэн туршлагыг нь үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн байна.
Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцэж, томилгооны сонсгол хийснээр УИХ-аар хэлэлцэх юм.
САНЖААГИЙН НАРАНЦОГТЫН
ТОВЧ НАМТАР:
Боловсрол:
Ажлын туршлага:
· 2022 онд Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
Шагнал:
Тэрээр төсөв, санхүүгийн төрийн захиргааны төв байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж, төсвийн төлөвлөлт, тайлагнал, гүйцэтгэл, сахилга бат, үр ашгийг сайжруулах, нягтлан бодох бүртгэл, төрийн сангийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх, боловсронгуй болгох, цахим технологид бүрэн шилжүүлэх ажлыг амжилттай удирдан, нэвтрүүлж, төсөв санхүүгийн үйл ажиллагааг ил тод, шуурхай болгож хөнгөвчилсөн байна.
Түүнчлэн төрийн санхүүгийн үйл ажиллагааг сайжруулж, төрийн үйлчилгээг иргэдийн харилцах дансанд шууд шилжүүлдэг болж, төрийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, төсвийн зардлыг хэмнэн, үр дүнг сайжруулах ажлуудыг зохион байгуулсан. Тухайлбал төрийн албан хаагчийн орон тоо, цалин хөлсний зардлын төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг сайжруулах Төрийн албаны цалингийн нэгдсэн систем, НӨАТ-н системийг хөгжүүлж нэвтрүүлэх, түүнийг жигдрүүлэхэд манлайлан ажилласан. Тус системүүд нэвтэрснээр Улсын төсвийн урсгал зардлын 20 гаруй хувийг эзэлдэг цалингийн зардлыг бүрэн хянах боломж бүрдсэн, Татварын ерөнхий газрын цахим нэгдсэн тогтолцоог бий болох суурь тавигдаж, НӨАТ-н орлого төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлдэг болоод байна. Тэрээр татварын багц хуулиудыг батлуулах ажлыг удирдан зохион байгуулж, татварын хууль, эрх зүйн орчныг шинэчилж, олон улсын татварын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, Засгийн газрын дотоод, гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх, буцаан худалдан авах зэргээр өрийн зохицуулалт, өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлж ажилласнаар Монгол Улсын Зээлжих зэрэглэлийг “В” тогтвортой хэвээр хадгалж байсан байна.
Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, даргаар ажиллахдаа банкны зээлийн, хөрөнгө оруулалтын, эрсдэлийн удирдлагын бодлого, банкны урт дунд хугацааны стратеги төлөвлөгөө, тухайн жилийн бизнес төлөвлөгөөг баталж хэрэгжилтийг хангуулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хяналт тавих үүргээ нэр төртэй хэрэгжүүлэн ажилласан. Тухайлбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, даргаар ажиллах хугацаандаа найдваргүй зээлийн асуудлыг цэгцэлж, муу зээлүүдийг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ажлын эхлүүлснээр олон жил төлөгдөхгүй байсан зээл, зээлийн хүү төлөгдөж эхэлсэн юм.
Эдийн засаг хөгжлийн Дэд сайдаар ажиллахдаа шинэ яамны чиг үүрэг, бүтэц орон тоог зохистой боловсруулан батлуулж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын 362-р тогтоолын төслийг санаачлан боловсруулж, Засгийн газарт танилцуулан батлуулж ажилласан байна. Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахад санаачлага гарган ажилласан. Тухайлбал, уул уурхайн төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, улсын гадаад валютын нөөцийг бүрдүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, гааль татварын цахим бүрдүүлэлтийн системийг бий болгох замаар гаалийн хяналтыг сайжруулах, ашигт малтмалыг олборлох, боловсруулах, тээвэрлэх дамжлагуудад цахим төлбөрийн баримт үйлдэх, уг үйл ажиллагаатай холбогдох бүх гэрээг татварын нэгдсэн системд бүртгэх, Засгийн газрын шийдвэргүйгээр төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй /off-take/ бүх төрлийн шинэ гэрээ байгуулахыг зогсоох, экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах замаар гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх зэрэг санаачилгыг гаргасан юм.
Тэрээр төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдон, тухайн үеийн төсөв санхүү, валютын нөөцийн хомсдлын хүндрэлтэй нөхцөлийг даван туулахад шаардлагатай ажлуудыг Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын хүрээнд зохион байгуулж, хамтран ажилссанаар тус нэгдэл 2023-2024 онд улсын валютын нөөцийн 80 орчим хувийг бүрдүүлсэн. Түүнчлэн Нэгдлийн компаниуд нэгдсэн удирдлага, стратеги зорилтын хүрээнд хамтран ажиллаж, үйл ажиллагааны үзүүлэлт тогтмол сайжирч, 2024 онд нийт 15.9 их наяд төгрөгийн орлоготой, 5.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 5.2 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Нэгдлийн хэмжээнд өр төлбөр барагдуулах ажлыг оновчтой зохион байгуулж, сүүлийн 2,8 жилийн хугацаанд нэгдлийн хэмжээнд нийт 1 их наяд төгрөг, компанийн хэмжээнд 456.0 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулаад байна.
Нэгдлийн үйл ажиллагаанд хамаарал бүхий 150 гаруй УИХ, Засгийн газрын тогтоол, тэмдэглэлийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжилтийг хангахад манлайлан ажиллаж байна.
Сэтгэгдэл үлдээх
Боловсролын яаманд гэнэт л газрын даргаар ирсэн, дээшээ долоогч, доошоо дээрэлхүү хачин нөхөр байв. Физикийн багш ч гэл үү, Отгонбаяр сайдыг долоож байснаа засаг солигдонгуут Санжмятав ахын дүү болсон
иргэн
Дэмжих үү?
0 0Odoo erdenes mongol dampuurjdee. 28 onii songuuliin munguu ideheer beltgej bga um bn. Dewshuulen zailuulah.
Zuw hunee tawij dee
Дэмжих үү?
0 0