Ө.Шижир: Хамгийн багадаа 2 цаг хүлээж байж хүүхдүүдээ үзүүлж байна

.Graph
2025-11-25

УИХ-н гишүүн Ө.Шижир цаг үеийн байдалтай холбоотойгоор цахим сүлжээндээ ийнхүү бичжээ.

ХЭВЛЭЛ, ӨӨРСДИЙН РЕКЛАМ, СУРТАЛЧИЛГААГ ОРХИОД БОДИТ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦААЧ САЙД НАРАА!!!

Та нарын хэвлэлтэй, урьдчилаж бэлдсэн зохион байгуулалтай, бичлэгтэй явдагаас болоод та нар өөрсдөө бодит байдлаас салаад тэнгэрт нисээд байна.

Өнөөдөр ханиад томууны нөхцөл байдал хэр байгаа талаар тандаж 3 өрхийн эмнэлэгээр орлоо. Ачаалал өндөр хамгийн багадаа 2 цаг хүлээж байж хүүхдүүдээ үзүүлж байна.

Бас нэг ээжтэй таарсан нь Налайхын Хонхороос 3 хүүхдээ үзүүлэхээр явж байгаа хамгийн бага нь бүр тэнхэлгүй болтлоо халуурчихсан, арай жаахан том 2 нь нуль ханиад.

Эрүүл Мэндийн яам сайдынхаа зөвлөхийн зургийг онцолж тавьж байхаар урьдчилан сэргийлэх анхааруулга ядаж тавих хэрэгтэй байна шүү дээ. Бас сайд нар хэвлэл шуугиулахгүйгээр өөрсдөө яваад яг бодит байдалтай танилцаад үзээч хэт амьдарлаас тасарчихсан бодит нөхцөл байдлын талаар ямар ч ойлголтгүй байгаа учраас та нараас ажил хэрэгч санал огт гарахгүй байна!!!

#Сүхбаатар дүүрэг 9-р хороо “Энхийн санаа” өрхийн эрүүл мэндийн төв 15:20 цагийн нөхцөл байдал

#Чингэлтэй дүүргийн 6-р хорооны “Ижил-санаа” өрхийн эрүүл мэндийн төв 11:20 цагийн нөхцөл байдал

#хонхор тосгоны эрүүл мэндийн төв 13:30 цагийн нөхцөл байдал

  

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe