Эрүүл мэндийн яам: Томуу, томуу төст өвчний эрсдэл ирэх сарын 15 гэхэд оргил үедээ хүрнэ

.Graph
2025-11-25

Сүүлийн хэд хоног эрсдэл өндөртэй байгаа томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ЭМЯ мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны мэдээлснээр амьсгалын замын халдварт өвчний 40-70 хувийг 0-5 насны хүүхдүүд эзэлж байна. Мөн бага насны хүүхдүүдээс гадна 65-с дээш насны ахмадууд болон архаг хууч өвчтэй иргэд тус өвчлөлд өртөж байна.

Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 300 мянга гаруй иргэнд томуугийн вакцинжуулалтад хамрагдсан. Гэсэн хэдий ч цаашдаа өвчлөл нэмэгдэх төлөвтэй байгааг анхаарууллаа.

ЭМЯ-с хийсэн эрсдэлийн үнэлгээгээр ирэх 12-р сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчний эрсдэл оргил үедээ хүрэх юм. Тиймээс энэхүү оргил үеэр бага насны хүүхдүүд дархлаагаа дэмжин гэртээ байх хэрэгтэй хэмээн үзэж байна.

Үүний хүрээнд ЭМЯ-с Боловсролын яаманд сурагчдын амралтыг 14 хоногоор урагшлуулах зөвлөмж хүргүүллээ.

Өнөөдрийн байдлаар өвчилсөн иргэдэд зориулан нийт 1134 ор бэлдсэн байна. Цаашдаа нэмэлтээр 740 ор засах бэлтгэл ажил хангагдаж байна.

Амны хаалт зүүх нь амьсгалын замын халдвараас 75 хувь хамгаалдаг тул иргэд та бүхэн олон нийтийн орчинд амны хаалт зүүж, гэр, ажлын байрандаа ариутгал хийж амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриаллаа. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe