Амны хаалт зүүх нь амьсгалын замын халдвараас 75 хувь хамгаалдаг

Д.Халиунаа
2025-11-25

ЭМЯ-ны хийсэн эрсдэлийн үнэлгээгээр ирэх сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчний эрсдэл оргил үедээ хүрэхийг мэдээллээ. Өнөөдрийн байдлаар сургуулийн насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд болон өндөр настнууд зэрэг 300 мянга гаруй иргэн томуугийн вакцинжуулалтад хамрагдсан байна.

Гэсэн хэдий ч цаашдаа өвчлөл нэмэгдэх төлөвтэй байгааг анхаарууллаа.

Тиймээс иргэд та бүхэн олон нийтийн газар амны хаалт зүүж, гэр болон ажлын байрандаа ариутгал хийн амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан амны хаалт зөв хэрэглэх дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. 

  • Амны хаалт зүүхээс өмнө гараа угаах
  • Амны хаалтыг хамар, амыг бүрэн хааж, завсар гаргахгүйгээр зүүх
  • Амны хаалтыг зүүсэн үедээ гараа хүргэхгүй байх. Хүрсэн тохиолдолд гараа сайтар угаах
  • Амны хаалтыг тайлахдаа чихний арын хэсгээс татан авч, шууд тагтай хогийн саванд хийх. Дараа нь гараа савангаар сайтар угаах
  • Амны хаалт чийгтэй болсон тохиолдолд шинээр солих, нэг удаагийн амны хаалтыг дахин хэрэглэж болохгүй

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe