Эх орондоо эмчлүүлэх боломжийг тултал бүрдүүлсэн Интермед эмнэлэг

Д.Халиунаа
2025-11-25

Интермед эмнэлгийн тухай

Интермед эмнэлгийн анхны төсөл 2007 онд эхэлсэн. Үүнээс хойш 2014 онд тавдугаар сард эмнэлгийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ.

Тэдний эрхэм зорилго бол анагаах ухааны тэргүүний ололт дэвшлийг эх нутагтаа анхлан нэвтрүүлж, дэлхийн жишигт хүрсэн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.Мөн дэлхийн жишигт хүрсэн, чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээг эх нутагтаа бий болгож гадаад улс орнууд руу оношилгоо, эмчилгээ хийлгэхээр явах иргэдийн урсгалыг сааруулах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготой.

2016 онд Интермед эмнэлэг олон улсын Joint Commission International (JCI) байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгалтыг амжилттай давж “Алтан тамга”-ын эзэн болсон. Үүнээс хойш 2019, 2022, 2025 зэрэг онуудад тус тус баталгаажуулсан. 

Дэлхийн 100 гаруй орны эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг магадлан итгэмжлэлийн JCI байгууллагын 1100 шалгуур үзүүлэлт бүхий бүлэг стандартыг бүрэн биелүүлсэн тул олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны эмнэлэг болсон. Одоогоор тус эмнэлэгт нийт 731 эмч, ажилтан таны эрүүл мэндийн аюулгүй байдлын төлөө ажиллаж байна.

Интермед эмнэлэг нь жилд 5000 хүнд хэвтэн эмчлүүлэх, 200 мянган хүнд амбулаторийн болон урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг хүргэх хүчин чадалтай. Хэвтэн эмчлүүлэх 150 ортой бөгөөд нийт 24 нэр төрлийн эмнэлгийн үйлчилгээгээр үйлчилдэг. 

Интермедтэй нэг өдөр

Интермед эмнэлэг хамгийн сүүлийн үеийн өндөр түвшний чанартай, мэргэжлийн тоног төхөөрөмжүүдээр үйлчилдгээрээ хамгийн том давуу талтай билээ.

Сэргээн засах цахилган эмчилгээ

Тус эмнэлгийн сэргээн засах төвийн цахилгаан эмчилгээг онцолж байна.

  • EMSELLA нь өндөр эрчимт төвлөрсөн цахилгаан соронзон долгионы үйлчлэлээр аарцаг ёроолын булчингийн үйл ажиллагааг сайжруулах, сэргээх, шээс задгайрлын шинэлэг эмчилгээний аппарат юм.
  • EMSCULPT нь өндөр эрчимт төвлөрсөн цахилгаан соронзон долгионы үйлчлэлээр булчингийн массыг нэмэгдүүлж өөхийг шатааж биеийг галбиржуулах үйлчилгээтэй инвазив бус эмчилгээний аппарат юм.

Компьютер томограф шинжилгээ

Интермед эмнэлгийн дүрс оношилгооны тасагт дараах компьютер томограф шинжилгээнүүд хийгддэг.

  • Гэмтлийн үеийн
  • Зүрхний титэм судасны
  • Хэвлийн болон цээжний хөндийн
  • Харвалтын үеийн
  • Толгой, хүзүүний

Судсан дотуурх оношилгоо эмчилгээний тасаг

Тараагуур болон хураагуур судсан дотуур сэтгүүрээр дамжуулан тодосгогч бодис шахаж рентген дүрс бичлэг хийж эд, эрхтэн системийн тогтоц, эмгэг өөрчлөлтийг оношилж, эмчилдэг.

Хоол боловсруулах эрхтэн судлал, дуран

Дурангийн халдвар ариутгал хангалтгүй тохиолдолд  хеликобактер болон элэгний С, В вирусийн халдвар дамжих эрсдэлтэй. Тиймээс халдваргүйжүүлэлт, ариутгал хамгийн чухал.

Монгол улсад нутагшуулсан технологи

  • Тайвшруулалттай дуран
  • Дурангийн тураах эмчилгээ  
  • Дурангийн хэт авиан шинжилгээ 
  • Дурангаар шамбармын зангилаа боох, хатаах эмчилгээ

Лабораторийн тасаг

Интермед эмнэлгийн лабораторийн тасаг нь JCI олон улсын магадлан итгэмжлэлийн шаардлагын дагуу чанар боон аюулгүй байдлын системийг үр дүнтэй, идэвхтэй хэрэгжүүлж байна. 

Зурган мэдээллүүдийг эндээс харна уу

Лабораторийн цогц үйлчилгээндээ Японы Sysmex, Швейцарын Roche, Германы Leica, Францын Biomerieux брэндийн хамгийн сүүлийн үеийн анализаторуудыг ашигладаг.

2019 оноос MNS ISO 15189:2015 “Эрүүл мэндийн лаборатори, чанар ба чадавхид тавих шаардлага” стандартын шаардлагыг ханган магадлан итгэмжлэгдсэн. Мөн Биохими, иммунологи, гетатологи, клиник хими, нян судлал, молекул, биологийн 250 орчим төрлийн шинжилгээ хийдэг.

Үйлчлүүлэгчийн мэдээллийг 50 жилийн турш нягт, нямбай хадгалдаг. Интермед эмнэлгийн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж 88 хувиас дээш үнэлэгддэгийг дуулгахад таатай байна.



 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Uneheer mash muu bas unetei emneleg. Olon ch intermed-d emchluulj uzsen (emchluuleh gej uzsen geh ni zuv ch yum shig) tanidag humuus maani intermed ruu yu ch uvdsun zugleed hereggui shuu gj heldegde.

Khuslen

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe