Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн. Энэ дунд “Туулын гүүр далай” ХХК-ийн захирал Эрдэнэдалайн Баярбатыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ.
“Туулын гүүр далай” ХХК нь 2023 онд ашиглалтад орсон Яармагийн нүхэн гарцыг хийсэн компани юм.
Нүхэн гарцын барилгын ажил явагдаж байх үед багагүй хэл ам гарч байсан. Тухайлбал, анхны зураг төслөөсөө зөрүүтэй хийгдсэн, гадна талын явган зам нь бороо орсны дараа доошоо суулт өгч, нүхэн гарц руу борооны ус орсон, барилгын ажлын явцад хүүхэд унаж гэмтсэн гээд багагүй хэл амтай тулгарч байв.

Тухайн үед яармагийн нүхэн гарцыг 2.0 тэрбум төгрөгөөр барих тендер зарлаж, “Туулын гүүр далай” ХХК 1.8 тэрбум төгрөгөөр барихаар шалгарч байсан нь энэ. Мөн тус компани нь Яармагийн замыг ТЭЦ-IV-ийн урд замтай холбох замын гүүрэн байгууламж дээр ажиллаж байсан юм.
Тэгвэл тус компанийн захирал ийнхүү хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулжээ.

Сэтгэгдэл үлдээх