АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Талархлын баярын өдрийн гол зоог болох цацагт хяруулд өршөөл үзүүллээ. Энэхүү ёслолын арга хэмжээ мягмар гарагт Цагаанд Ордонд болсон юм.
Энэ жилийн Талархлын баяр 27-ны өдөр буюу пүрэв гарагт тохиож байна. Талархлын баярын өдрөөр зоогийн ширээг цацагт хяруулаар чимэх уламжлал 1947 оноос эхтэй.
Талархлын баярын өдрийн гол зоог бол бүтэн цацагт хяруул байдаг. Иймд Ерөнхийлөгч цацагт хяруулд амьд үлдэх эрх олгож, баярын ширээнд зориулж нядлахаас аварч буй бэлгэдэлтэй билээ.
1947 онд Цацагт хяруулын үндэсний холбоо, Шувууны үйлдвэрийн үндэсний зөвлөл Ерөнхийлөгч Гарри Труменд цацагт хяруул бэлэглэснээс хойш Талархлын өдрөөр эл шувуунд хүндэтгэл үзүүлэх уламжлал тогтжээ.
Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдаж, зоогийн ширээ чимэхээс аврагдсан хоёр цацагт хяруулыг Gobble, Waddle хэмээн нэрлэсэн. Өршөөгдсөн хяруулыг дараа нь ихэвчлэн ферм, амьтны асрамжийн газруудад хүргэдэг. Харин өршөөгдөх хяруулыг АНУ-ын Цацагт Хяруул Үйлдвэрлэгчдийн Холбоо болон тэдэнтэй хамтран ажилладаг фермерүүд сонгон бэлтгэдэг.
Цацагт хяруулууд ёслолд оролцохын өмнө “The Willard” хэмээх тансаг зэрэглэлийн буудалд байрлажээ.
Сэтгэгдэл үлдээх