Хонг Конгийн Тай По дүүрэгт байрлах 31 давхар найман блок бүхий Ван Фук хотхонд өчигдөр буюу лхагва гарагт гал алдсаны улмаас 44 иргэн амиа алдаж, 279 иргэн ор сураггүй алга болсон талаар хотын эрх баригчид мэдээллээ. Мөн 45 хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн байна.
Одоогоор гал ассан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд хотхоны оршин суугчид асар том гай зовлонтой учраад байна.
Гал унтраах ажиллагаанд 767 гал сөнөөгч, 128 гал унтраах машин, 57 түргэн тусламж, 400 орчим цагдаа ажиллажээ.
Аврах багт ажилласан гал унтраагч 37 настай нэгэн залуу амиа алдсан эмгэнэлт явдал мөн тохиожээ. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпинь амиа алдсан гал сөнөөгчийн гэр бүлд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, түүнийг “зоригтон” хэмээн тодорхойлжээ. Ван Фук хотхонд болсон түймэр тавдугаар зэрэглэлд бичигдэж байгаа бөгөөд энэ нь тус бүсэд сүүлийн 60 жил тохиолдоогүй аюултай үзэгдэл юм.
Сэтгэгдэл үлдээх