Япон улсын шар айраг үйлдвэрлэгч томоохон компани Asahi брэнд өнгөрсөн есдүгээр сард кибер халдлагад өртсөн талаар мэдээлсэн. Харин өнөөдрийн мэдээллээр тус компаниар үйлчлүүлсэн 1.5 сая гаруй хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан талаар мэдэгдлээ.
Үүнд үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл болох нэр, хүйс, гэрийн хаяг, холбоо барих дугаар зэрэг мэдээлэл багтсан байна. Мөн 107 мянган ажилтан болон тэдгээрийн гэр бүл болох 168 мянган иргэний мэдээлэл алдагдсан байж болзошгүй байна.
Тус компани халдлагыг таслан зогсоохын тулд хоёр сар гаруй хугацаа зарцуулж байгаа бөгөөд системээ сэргээж, сүлжээгээ дахин тохируулахаар ажиллаж байна хэмээн мэдэгдэв. Энэ хугацаанд тэд Япон дахь үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг үзэг, цаасаар хийхээс өөр аргагүй байдалд хүрчээ.
Үүнээс гадна Япон дахь шар айргийн жижиглэн худалдааны салбарт хомсдол үүсээд байна.
Учир нь Asahi брэнд тус улсын шар айргийн зах зээлийн 40 гаруй хувийг эзэлдэг юм.
Сэтгэгдэл үлдээх