Нийслэлийн 2026 оны төсөв /төгрөгөөр/
· Суурь орлого 3,4 их наяд
· Суурь зарлага 2,6 их наяд
· Алдагдал 800 тэрбум төгрөг байхаар төсвийн төсөлд тусгажээ.
Нийслэлийн төсвөөс улсын төсөв рүү 263 тэрбум төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 42 тэрбум төгрөгийг хувиарлахаар тус тус төсвийн төсөлд тусгажээ.
2026 оны нийслэлийн төсөвт 4,6 их наядаар орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2025 оны батлагдсан төсвөөс 398 тэрбум төгрөгөөр буюу 9,4 хувиар нэмэгдүүлсэн дүн болж байна.
Нийслэлийн төсвийн 82 хувийг 3,8 их наяд төгрөгийг татварын орлогоор, үлдэж буй 802 тэрбум буюу 17 хувийг татварын бус орлогоор бүрүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү орлогын өсөлтөд ААНОАТ 201 тэрбум төгрөг, ХХОАТ 236 тэрбум төгрөг, Хөрөнгийн албан татвар 40,7 тэрбум төгрөгөөр, татварын бус орлогыг 213 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж тооцжээ.
Нийслэлийн 2026 оны төсвийн нийт зарлагын 10 орчим хувийг бондын эргэн төлөлтөд зарцуулна.
ЗГ-ын 2024 оны 201, 264 дүгээр тогтоол дээр үндэслэн гаргасан Дотоод үнэт цаасны эргэн төлөлтөд 159 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 67 тэрбум төгрөг, Монголын улсын 2024 оны 265 тогтоолын дагуу гаргасан гадаад үнэт цаасны хүүгийн төлбөрт 157,7 тэрбум төгрөгийг төлөхөөр тооцжээ. Гэх мэтээр урсгал зардлыг бүрдүүлж буй том зардлуудыг харцгаая.
Ø 1,5 их наяд төгрөг буюу 35 хувийг урсгал зардал
Ø 2 их наяд төгрөг буюу 46 хувийг хөрөнгийн зардал
Ø 408 тэрбум төгрөг буюу 9,5 хувийг үнэт цаасны эргэн төлөлтөд
Ø 13 тэрбум буюу 03 хувийг 3 нэр бүхий дүүргийн дэмжлэгт
Ø 263 тэрбум төгрөг буюу 6,1 хувийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ.
Төсвийн зарлагын онцлох хэсэг
· Нийтийн тээврийн татааст 332 тэрбум төгрөг
· Нийслэлийн хот дүүргийн тохижилт үйлчилгээний зардалд 344 тэрбум төгрөг
· Сайжруулсан түлшний борлуулалт хадгалалтад 44,5 тэрбум төгрөг
· НЗД бөгөөд УБ хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт 44,5 тэрбум төгрөг
Дүүргүүдээс
Төсвийн төсөлд тусгасан гол зорилтууд: Гэр хорооллыг орон сууцжуулах, агаар орчны бохирдлыг бууруулах, хотын дэд бүтцээ сайжруулах (зам, нийтийн тээвэр, авто зам, холбоос замууд), сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд чиглэсэн үйлчилгээ, орон сууц, ногоон орчин, дэд бүтцийн шинэчлэл хэмээн тусгажээ.
2025 оны төсөв 358 тэрбумаар тасарчээ
Энэ оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг харвал 2025 онд 4,2 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр батлагдсан ч 10-р сарын төсвийн гүйцэтгэлийн байдлаар 2,9 их наядын орлого төвлөрчээ.
Энэ нь нийслэлийн төсөв 347 тэрбум буюу 10 хувиар тасрахаар тасарсан байдалтай байна. Үүнд татварын орлого 2,6 их наяд татварын бус орлого 358 тэрбум орлого төвлөрөх гүйцэтгэл биелээгүй байна. Төсвийн тасалдсан байдал нь ХХОАТ ААНОАТ, газрын дуудлага худалдаа, хүүгийн орлого, өмч хувьчлал, торгуулийн орлогын тасалдал голлон нөлөөлсөн байна.
Хотын шууд орлого бүрдүүлэгчдээс үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн байдал
· Нийслэлийн татварын газар 23,4 тэрбум төгрөг буюу 2,7 хувь
· Газар зохион байгуулалтын алба 22 тэрбум буюу 35 хувь
· Өмчийн харилцааны газар 29,6 тэрбум төгрөг буюу 82 хувиар
· Замын хөгжлийн газар 11 тэрбум төгрөг буюу 12 хувиар төсвийн орлогын бууралтад голлон нөлөөлжээ.

Зарим хөрөнгө оруулалтын 341 төсөл, арга хэмжээнээс 67 нь хуулийн шаардлага — “Шинээр эхлэх төслийг гурван жилд багтаан санхүүжүүлнэ” гэсэн заалтыг зөрчөөгүй гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэсэн.
Нийт төсөл, арга хэмжээг 579 гэж тооцсон ч, зарим нь өмнөх оноос шилжих буюу санхүүжилт хойшлуулах төслүүд, зарим нь ямар байршил, гүйцэтгэлтэй, хэзээ дуусах нь тодорхой бус байна.
Сэтгэгдэл үлдээх