Томуу, томуу төст өвчний улмаас эмнэлэгт хандаж буй хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна

.Graph
2025-11-28

2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар, Улсын хэмжээнд эмнэлэгт 3,006 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 87.8 хувь буюу 2,641 хүүхэд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаанаар эмчлүүлж байна. Энэ нь өмнөх өдрөөс 8.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай 42 жирэмсэн эмэгтэй байна.

Эрчимт эмчилгээний тасагт 79 хүүхэд эмчлүүлж байгаагаас 81 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа бөгөөд өмнөх өдрөөс 20.3 хувиар өссөн байна.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,879 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай 2,202 хүүхэд байна. Өмнөх өдрөөс 13.5 хувиар өсжээ.

Улсын хэмжээнд орны ачаалал нэмэгдэж байгаа тул 1,138 орыг дэлгэн ажиллуулж байна. Мөн 24 цагийн дотор 847 орыг нэмж дэлгэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe