G-Dragon Хонгконгийн түймрийн гамшигт нэрвэгдэгсдийг дэмжих 188 сая вон хандивлалаа

Д.Халиунаа
2025-11-30

Хонгконгийн Тай По дүүрэг дэх томоохон хотхонд хэдхэн хоногийн өмнө гал түймэр гарч, олон зуун хүнийг үхэлд хүргэсэн. Энэ нь сүүлийн 60 жил тус бүсэд тохиолдоогүй үзэгдэл.

Түймрийн гамшигт нэрвэгдэгсдийг дэмжихээр БНСУ-ын дуучин G-Dragon нэг сая хонгконг доллар хандивлахаар болсныг түүний агентлаг болох “Galaxy Corporation” мэдэгдлээ. Энэ нь ойролцоогоор 188 сая вон буюу 463,895,000 төгрөг юм. G-Dragon хандивыг орон сууцны гал түймрийн голомтыг аврах, сэргээн босгох ажилд зарцуулахыг хүсжээ. 

Хандивыг Хонконгийн гамшгаас аврах ажиллагаанд туслах зорилгоор байгуулсан Тай По дахь Ван Фукийн санд шилжүүлнэ. G-Dragon бямба гарагт Хонгконгод болсон ‘’2025 Mama Awards’’-д оролцож, оны шилдэг уран бүтээлчээр тодроод байгаа билээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Баяралалаа

Урнаа

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe