12-р сарын 1-нд шилжих шөнө өмнөх өдрүүдээс 8-15 градусаар эрс хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -33-38 градус, бусад хэсгээр -28-33 градус хүйтэрчээ.
Энэ үеэр агаарын чанар 100 айл, нисэх, зурагт, мишээл экспо, зайсан, яармаг, баянхошуу орчмоор цэвэр байсан бол хайлааст, таван буудал, шархад, 13-р хороолол, ургах наран хороолол, цахилгаан станц, дамбадаржаа орчмоор хэвийн түвшинд байжээ. Харин баруун 4 зам, налайх орчмоор агаарын бохирдолтой түвшинд хүржээ.
Өнөөдрийн байдлаар ихэнх нутгаар салхины эрч ширүүсэж, Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Харин хүйтний эрч чангарч -21-23 градуст хүрнэ.
Энэ сарын гурванаас хүйтний эрч сулрах төлөвтэй байна.
Сэтгэгдэл үлдээх