P Diddy Netflix болон 50 Cent-д “ичгүүртэй дайралт” хийсэн гэж уурлажээ

.Graph
2025-12-02

Дидди сүүлийн үед Netflix болон 50 Cent-ийн эсрэг хүчтэй байр суурь илэрхийлж байна. Учир нь Netflix дээр удахгүй цацагдах “Sean Combs: The Reckoning” нэртэй шинэ баримтат цуврал түүнийг уурлуулжээ .

Диддигийн төлөөлөгч Жуда Энгелмайер хэлэхдээ “Netflix-ийн уг бүтээл бол “ичгүүртэй дайралт” бөгөөд олон нийтэд зориулагдаагүй, хулгайлагдсан бичлэг ашигласан. Диддигийн 19 наснаасаа эхлэн өөрийн гараар бичиж ирсэн эдгээр бичлэг нь түүний “өөрийн түүхийг өөрийнхөөрөө өгүүлэх” зориулалттай” гэжээ. Мөн Netflix-ийг Диддигийн амьдралын бодит үнэнийг үл харгалзан дуулиан шуугиан болгохын тулд ашиглаж байна хэмээн шүүмжилжээ.

Тэрээр “Хэрвээ Netflix үнэнийг болон ноён Диддигийн хууль ёсны эрхийг хүндэтгэдэг байсан бол хувийн бичлэгүүдийг нь нийтэд дэлгэхгүй байх байсан. Үүнд өмгөөлөгчтэй нь хийсэн ярианууд ч багтсан бөгөөд эдгээр материалын эрх хэзээ ч Netflix болон гуравдагч талд шилжээгүй” хэмээсэн байна.

Баримтат цувралын продакшнд 50 Cent оролцож буй нь Диддигийн уурыг улам хүргэжээ. 50 Cent өмнө нь “Good Morning America” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Дидди энэ бүтээлийг “гайхалтай” хэмээн үзнэ гэж таамаглаж байсан ч бодит байдал эсрэгээрээ болжээ.

Диддигийн төлөөлөгч “Netflix 50 Cent-д бүтээлч эрх мэдлийг өгсөн нь үнэхээр тохиромжгүй шийдвэр. Тэр хоёр олон жилийн турш хувийн өш хонзонтой байсан, Диддиг байнга доромжилж ирсэн хүн” хэмээв.

Диддигийн багийнхны хэлснээр “Энэ асуудал нь зөвхөн хууль эрхзүйн маргаан биш, харин хувийн орон зайг гүн гүнзгий алдсан үйлдэл юм. Дидди Ted Sarandos-ыг хүндэлж, Clarence Avant-ын өвийг биширч ирсэн ч Netflix түүний амьдралын түүхийг түүнийг олон жилийн турш түүнийг олон нийтийн өмнө довтолж, дайрч ирсэн хүнээр бүтээгүүлсэн нь томоохон хувийн доромжлол болж байна. Ядаж л тэр өөрийн хүндэлдэг хүмүүсээс шударга хандлага хүлээсэн” хэмээн нэмж хэлжээ.

Дидди сүүлийн үед Netflix болон 50 Cent-ийн эсрэг хүчтэй байр суурь илэрхийлж байна. Учир нь Netflix дээр удахгүй цацагдах “Sean Combs: The Reckoning” нэртэй шинэ баримтат цуврал түүнийг уурлуулжээ.

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe