MariaHwasa нэрээрээ олонд танигдсан Өмнөд Солонгос улсын дуучин Ahn Hye-Jin-ийн ‘Good Goodbye” дуу сүүлийн хэд хоног нэлээд эрчийг авсан билээ.
Одоогоор тус дуу 55 сая үзэлт авсан бөгөөд Өмнөд Солонгос улсдаа хөгжмийн чартуудыг тэргүүлж, “Perfect All Kill” амжилтыг үзүүллээ.
Солонгос улсад K-POP хөгжмийн нэвтрүүлэг, чартууд зэрэгт тэргүүлсэн дууг PAK буюу Perfect All Kill гэж нэрлэдэг байна. "Good Goodbye" нь одоогоор 13 оронд iTunes-ийн нэгдүгээрт бичигдэж байна. Мөн АНУ-ын iTunes дээр 27, Европын орнуудын iTunes дээр 23-т орж байна.
10-р сард цацагдсан энэхүү дуу Өмнөд Солонгосын кино урлагийн хамгийн том шагнал гардуулах ёслол болох “Blue Dragon Awards’’ дээр үзүүлсэн үзүүлбэрээс хойш тренд болж чадсан юм.
Тус дууны клип 1965 оны Францын “Pierrot le Fou” киноны өнгө аясыг санагдуулахаас гадна дууны үгэнд хайртай хүнээ тавьж явуулах зориг, түүнийхээ төлөө сайн сайхныг хүсэх тухай өгүүлдэг.
Hwasa 2021 онд “Maria” дуугаа цацсанаас хойш өөрийн өнгө төрхөөрөө бусдаас онцгойрч, Өмнөд Солонгос улсын гоо сайхны хэмжүүрийг өөрчилсөн гэхэд хилсдэхгүй. Түүний өөртөө итгэлтэй байдал, өвөрмөц өнгө төрх одоо ч түүнийг тодотгосон хэвээр.
Сэтгэгдэл үлдээх