Хэвлэл мэдээллийн зардалд 750 сая төгрөг төсөвлөсөн Нийслэл хаалттай байна

.Graph
2025-12-03

Монголын Залуучуудын Эвсэл ТББ ирэх оны Нийслэлийн төсөвтэй холбоотой тодорхой асуудал хөндөн ХБХ-аар хуваалцлаа.

1. НИЙСЛЭЛ ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД БИШ 

Төсвийн тухай хуулийн 5.1, 8.5.1-т заасан ил тод байдлын зарчмыг зөрчсөн байна.

Аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон  Зөвлөлд өргөн мэдүүлэх; гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй бөгөөд Ulaanbaatar.mn сайтын Шилэн данс хэсэгт 2026 оны төсвийн төслөө байршуулаагүй байгаа нь хууль зөрчиж байна.

Гэтэл жил бүр хэвлэл мэдээллийн зардал гэж төсөв батлуулдаг. Энэ жилийн төсвийн төсөлд энэ төрлийн ажилд 750 сая төгрөг төсөвлөжээ. Хүний нөөц, урсгал зардал гаргаж ажиллуулдаг сайтын үйл ажиллагааг ил тод хуулийн хугацаанд ажиллуулах шаардлагатай. 

Мөн тус хуулийн 6.5.1, 6.5.2, 6.5.3 дахь хэсэгт тус тус заасныг хангаагүй байна.

Төсөлд ИМонголиа болон Танхимаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал цуглуулсан гэх боловч хуульд зааснаар олон нийтийн оролцоог хангаж чадаагүй гэж үзнэ.

2.ТӨСВИЙН ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ 

2026 онд Нийслэлийн төсөвт 4,637.5 тэрбум төгрөгийг орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь өмнөх оны батлагдсан дүнгээс 9.4 хувиар өссөн дүн юм. Харин төсвийн зардлыг 5,866.1 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн нь өмнөх оны батлагдсан дүнгээс 2.4 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бүсчилсэн хөгжил, хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, ногоон хөгжил, засаглалын бодлого гэсэн таван үндсэн чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

3. НИЙСЛЭЛИЙН АУДИТ ЯМАР ДҮГНЭЛТ ХИЙВ

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын арилжааны банкин дахь дансанд төлбөр төлөгч иргэд ААН байгууллагаас хуримтлагдсан мөнгөн хөрөнгийн үлдэгдэл бий.

  • 2023 онд 3,1 тэрбум
  • 2024 онд 4,8 тэрбум 
  • 2025 онд 4,6 тэрбум төгрөг нийт 12,5 тэрбум төгрөгийн хүүгийн орлого төвлөрсөнийг НШШГГ нь өөрсдийн үйл ажиллагаанд зарцуулсан байна. Үүнийг нийслэлийн орлогод төвлөрүүлж, нийслэлийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж дүгнэсэн. 

Нийслэлд тэвчиж болох нэг удаагийн шинжтэй зардлууд нийт 3,5 тэрбум төгрөгийн зардал байна гэж дүгнэжээ. Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр хураамж 3 тэрбум, сургалтын зардалд 700 сая, нийслэлийн орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ нэршилтэй ТЭЗҮ болон зураг төсөлгүй байгаа 20 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ зэрэг нийт 27,5 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой байна гэж дүгнэлээ.

АНХААРАХ АСУУДЛУУД

Давхардуулсан үйл ажиллага бүхий газрууд, сангуудын хөрөнгө оруулалтуудыг эргэж харах

КОП17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар үйл ажиллагааны зардалд 954 сая төгрөг. Гэтэл энэ арга хэмжээг 2024 онд үйл ажиллагаанд улсаас 50 тэрбум, 2025 онд салбарын сайдын багцад 150 тэрбум, үйл ажиллаганы зардалд 38 тэрбум гээд бий. 

Жил бүрийн нийслэлийн төсөвт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх хөтөлбөрийн зарцуулалтад орон нутгийн гүйцэтгэх засаглал, нийслэлийн удирдлагыг хэрэгжүүлэх зардал тусгагддаг. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн албан хаагчдын мэдлэг ур чадвар, хариуцлагыг дээшлүүлэх замаар төрийн үйлчилгээг ШУУРХАЙ,ТЭГШ,НЭЭЛТТЭЙ хүргэнэ гэсэн утгатай зардлууд уламжлал болон гардаг. Гэтэл бодит байдал дээр сайтын ажиллагаа болон гарч буй зардлуудыг харьцуулаад харахад ойлгомжтой. Энэ зардал 2024 онд 52 сая төгрөг зарцуулсан бол 2026 оны төсөлд 92 сая төгрөг зарцуулахаар тусгасан байна. 

Төлөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл арга хэмжээг төсөлд тусгахгүй байх

Боловсролын салбарын шаардлагатай тоног төхөөрөмж 3 тэрбум, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмж 5 тэрбум энэ зардлууд өнгөрсөн 2023 оны төсөвт цагдаагийн алба хаагчдад хөл дээрээ зогсоод зорчих цахилгаан скүүтер нийлүүлсэн. Энэ мэт дараа нь ямар зорилготой шахааны бизнесийг дэмжих төсөл арга хэмжээ вэ гэдгийг тооцоолох шаардлагатай. Мөн эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжүүд авсан ч түүнийг ажиллуулах хүний нөөц болон чадавхийн асуудалтай үр ашиггүй худалдан авсан тоног төхөөрөмжүүд хадгалаастай байх тохилдлууд бий. Нийтийн эзэмшлийн орон сууц, фасад, дээвэр засварлах нь нийслэлийн үндсэн ажил биш бөгөөд ИТХ-ийн тойргийн иргэдийн саналаа төсөвт тусгуулан гүйцэтгүүлэх нь төсвийн зарцуулалтын ангилалд хамаарах эсэхийг эргэн харах шаардлагыг үүсгэж байна.

Нийслэлийн сангуудын захиран зарцуулалт болоод төр хувийн хэвшлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдэд анхаарах, мега төслүүдийн санхүүжилт нь бодит тооцоолол дээр тулгуурласан байх шаардлагатай

Тус байгууллага 2023 оноос хойш Нийслэл 9 дүүргийн төсвийг иргэдэд нээлттэй ил тод байлгах чиглэлд ажиллаж байна. “Төсвөө мэдье Төсвөө мөшгөе” кампанит ажлын хүрээнд Нийслэлийн болон Улсын төсвийн гүйцэтгэл, аудитын дүгнэлт, боловсруулахаар хэлэлцэж буй төсвийн төслийн талаарх мэдээллийг тогтмол өөрсдийн цахим хуудсаар дамжуулан залуучуудад төсвийн онцлох тоон үзүүлэлтүүдийг танилцуулдаг билээ. Бид төсвийн тухай, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, шилэн дансны тухай, төрийн хэмнэлтийн тухай, төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль, тогтоомжуудын хэрэгжилтийн үйл явцад олон нийтийг оролцуулах шаардлагыг шийдвэр гаргагчдад тавьж ирсэн. Дээрх хуулиудын хүрээнд төсвийн ил тод байдал, үр ашиггүй зарцуулалтуудад хяналт хийж, албан шаардлагуудыг хүргүүлсээр байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe