Ерөнхийлөгч В.Путин: Европчууд хүсвэл бид тэдэнтэй дайтахад бэлэн байна. Үүнд эргэлзэх хэрэггүй

.Graph
2025-12-03

Өчигдөр буюу мягмар гарагт ОХУ-д АНУ-ын Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулах зорилготой багийн төлөөлөгчид Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийлээ. Тус уулзалт таван цаг гаруй үргэлжилжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Орос, Украины дайныг дуусгах 28 зүйл заалт бүхий хэлэлцээрийг байгуулахад тус уулзалт ихээхэн ач холбогдолтой байсан юм.

Путины Гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков Кремл хэлэлцээр амжилттай болсон хэмээн мэдэгдэл хийсэн ч Украины талаас харилцан тохиролцсон төлөвлөгөө хараахан гараагүй байгааг хэллээ.

Мөн ОХУ 28 зүйл бүхий төлөвлөгөөнд нэмэлт дөрвөн баримт бичиг хүлээн авсан бөгөөд ОХУ, АНУ хоёр тал энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл задруулахгүй байхаар тохиролцжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москвад болсон хөрөнгө оруулалтын форумын нэгдсэн хуралдааны үеэр ОХУ Евротой дайтахгүй гэсэн олон жилийн байр сууриа дахин илэрхийлсэн бөгөөд Европын удирдагчдыг энх тайвны эсрэг үйлдэл хийж байна хэмээн шүүмжилсэн.

Тэрбээр, "Хэрвээ Европ бидэнтэй дайн хийхийг хүсэж байгаа бол бид бэлэн байна. Үүнд эргэлзэх хэрэггүй" гэв. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe