Украин, АНУ-ын хоёр талын төлөөлөгчид удахгүй Флоридад уулзалт хийхээр болжээ

.Graph
2025-12-04

АНУ-ын тусгай элч Стив Виткофф Украины Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Рустем Умеровтой пүрэв гарагт Майамид уулзаж хэлэлцээ хийнэ хэмээн Цагаан ордноос мэдээлэл хүргэлээ.

Энэхүү уулзалт саяхан болсон гурван улсын төлөөлөгчдийн Москва хотноо таван цаг гаруй үргэлжилсэн уулзалтын дараа болж байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Орос, Украины дайныг дуусгах 28 зүйл заалт бүхий хэлэлцээрийг байгуулахад эдгээр уулзалтууд томоохон ач холбогдолтой.

Өнөө өглөө Украины Ерөнхийлөгч Зеленский АНУ, Украины хэлэлцэгчдийн уулзалтыг ойрын өдрүүдэд хийнэ гэж мэдэгдэж, өөрийн X сошиал хуудастаа “Яг одоо дэлхий даяар дайн дуусах боломж гарч ирж байгааг мэдэрч байна” гэв.

Мөн хэдийгээр энхийн хэлэлцээр хийж байгаа ч ОХУ дахин довтолгоо хийхээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэх явдал гэж үзэж байна. Харин Путин үүнийг хүчтэй эсэргүүцэж байгаагаас гадна Трамп ч үүнийг дэмжихгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан.  

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe