Айлчлалын чимээ: ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр

.
2024-02-23

1 | Ф.В.Штайнмайэр Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж байна

Тэрээр 2014 онд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийж байв. . 

2 | Айлчлалаар юу болох вэ

Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцана. 

Холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

3 | Монгол-Германын харилцааны талаар бид юу мэдэх вэ

Хүйтэн дайны ид оргил үед 1974 оны нэгдүгээр сарын 31-нд Их Британийн нийслэл Лондон хотноо БНМАУ, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоохоор хоёр тал тохиролцсон. Үүнээс өмнө 1926 онд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Дашдоржийн Нацагдорж орчин үеийн өндөр боловсрол эзэмшихээр Герман орныг зорьж байжээ. 

Социолизмын үед БНМАУ Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс буюу Зүүн Германтай 1950 онд дипломат харилцаа тогтоож байжээ. Үүний үр дүнд олон мянган монгол залуус Герман боловсрол эзэмшсэн байна. 

1990 онд Монгол-Герман хамтын ажиллагаа, харилцаагаа улам бэхжүүлж 2008 оноос эхлэн "Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг" хэрэгжүүлж байна. 

4 | Германаас хийсэн шууд хөрөнгө оруулалт сүүлийн 10 жилд

Нийт: 176 сая ам.доллар

2014 онд 3.7 сая ам.доллар

2015 онд 5.7 сая ам.доллар

2016 онд 18.9 сая ам.доллар

2017 онд 109.2 сая ам.доллар

2018 онд 3.4 сая ам.доллар

2019 онд 12.8 сая ам.доллар

2020 онд 5.2 сая ам.доллар

2021 онд 11.1 сая ам.доллар

2022 онд 2.57 сая ам.доллар

2023 онд 3.44 сая ам.доллар (График болгох)

5 | Айлчлалаас хүлээх хүлээлт

Айлчлалын үеэр хоёр тал харилцаагаа шат ахиулж, Стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулна гэж судлаачид үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe