“Grammy Awards”-ийн гурван удаагийн ялагч, Flowers болон Party in the U.S.A дуугаараа алдартай дуучин Miley Cyrus дөрвөн жил үерхсэн хөгжимчин Maxx Morando-тай сүй тавьснаа албан ёсоор баталлаа.
Түүний сүйт залуу “Liily” хамтлагийн бөмбөрчин бөгөөд тэд зургаан насны зөрүүтэй.
Хосууд даваа гарагт Лос Анжелес хотноо болсон “Avatar: Fire and Ash” кино нээлтийн үер хамт ирсэн бөгөөд Miley Cyrus сүйн хуруундаа алмаазан бөгж зүүсэн байхыг олон нийт анзааралгүй өнгөрөөсөнгүй.
Тэрээр лхагва гарагт “Good Morning America” телевизийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагтаа “Намайг гайхшируулна гэдэг тийм ч амархан биш. Учир нь би ямар ч нөхцөл байдлыг хянах дуртай. Гэхдээ би түүнд бууж өгсөн. Чамд хэлэхэд би үнэхээр гайхширсан шүү” хэмээн ярьжээ.
Тэд саяхан Азийн орнуудаар аялсан бөгөөд тэр үеэр Maxx Morando түүнд гэрлэх санал тавьжээ.
Сэтгэгдэл үлдээх